Тахиа жилтнүүдийн алтан бумба рашаанаар дүүрсэн мэт сайн

Тахиа жил төрсөн хүмүүс эөн совинд итгэдэггүй, нөхцөл байдал ба хүмүүс, үйл явдлыг дүгнэсний үндсэн дээр хөдлөхийг илүүд үздэг. Гэвч бүхнийг тооцоолох боломжгүй, 2019 оны дорны зурхай Тахиа жилтнүүдэд таагүй байдлаас зайлсхийж боломжоо алдахгүй байхад тусална. Хурц тод, эрч хүчтэй, аймшиггүй Тахиа жилтнүүдийг Шар Гахай ивээнэ, Тахиа жилтнүүд эсрэг тэсрэгийн нэгдэл, тооцоо ба хөнгөмсөг, даруу ба олны анхаарлын төвд байх хүсэл, хуучинсаг ба урагш хөдлөх чадварыг хослуулдаг. Тэднийг анхаарахгүй байхын аргагүй. Чухам анхаарал татах эрмэлзлэл тэдний алхам үйлдлийн гол шалтгаан. Үүнийгээ эрч хүч, дур булаам байдалтай хослуулан тавьсан зорилгодоо хүрч чаддаг. Тахиа жилтнүүүд энэрэнгүй, нигүүлсэнгүй, эргэн тойрныхондоо сайхан сэтгэлээр ханддаг. Тэд хүмүүсийн эв дүйг олох нь ховор, үргэлж үнэнийг нүдэн дээр хэлдэг, бас хэзээд туслахад бэлэн.
 
2019 онд өөрийн зорилгоо хэрэгжүүлэх олон боломж Тахиа жилтнүүдэд тохионо. Бизнес ба барилга, карьер, материаллаг байдал гээд та боломжийг бүү алд. Харин ойр дотны хүмүүсийн тухайд олон занга Шар Гахай бэлдсэн, амраг хань, дурлалт хүн, найз нөхөд, ажлын түншүүд, хамт ажиллагсад гээд сэрэмжтэй бай. Энд гол асуудал гэвэл түргэн зантай, амархан тайвширдаг Тахиа өөр нэгэн нүдээрээ инээмсэглэж байгаад цаанаа хорон муу санаа агуулж байгааг анзаарахгүй.
 
Түүнчлэн Тахиа жилтний тогтворгүй байдлаас болж хувийн амьдралд асуудал хүндрэл үүсч магадгүй. Тэд нууцаа нууж чадахгүй, тиймээс зүгээр сээтгэнэл ч харилцааг ноцтой муутгах магадлалтай. Тахиа жилтнийг олон ийм сорилт хүлээж байна, 2019 онд олон хүн түүнийг хүсэмжлэх бололтой.
 

Тахиа жилтэй эрчүүд

 
2019 он Эр Тахиа барилгатай холбоотой олон ажилд мэдэгдэхүйц амжилт олно. Хувийн байшингийн суурь тавих, барилгад хөрөнгө оруулах, гэртээ засвар хийх, гэр бүл зохиоход таатай жмо. Энэ салбарт холбоотой хүмүүс дээш дэвшинэ, ашиг орлого ч эрс нэмэгдэнэ. Их дээд сургуульд сурах, диссертаци бичиж өөрөө бие даан боловсрол эзэмших, семинар ба тренингт суухад сайн. Тахиа жилтнүүд мэдээлэл амархан эзэмшиж шалгалт шүүлэг амжилттай. Ганц бие эрчүүд эсрэг хүйстнээ өөртөө татаж чадна, тэд зугаа цэнгэл бодохоос гадна гэр бүл зохиох шийдвэр гаргах бололтой. Гэр бүлтэй Тахиа жилтнүүд ажил, боловсролд их анхаарал хандуулна. Эсрэг хүйсний хүмүүсийг өөртөө дурлуулж эхнэрийнхээ тэсвэрийг барах хэрэггүй.
 

Тахиа жилтэй эмэгтэйчүүд

 
Эм Тахиа жилтний хувьд үйл явдлаар арвин, хурц тод дурсамжаар дүүрэн жил. Хамгийн дотно хүмүүстэй харьцах харилцаа өөрчлөгдөнө, иймээс урсгалаар хөвөх хэрэггүй. Эм Тахиа бол халамжтай ээж, тэд хүүхдүүдээ хэт их халамжилж улмаар асуудал үүсгэдэг. Хүүхдүүддээ илүү их эрх чөлөө өг, эс тэгвэл тэд өөрсдөө эрх чөлөөтэй болох гэнэ. Энэ нь өсвөр насныхан төдийгүй бага насны хүүхдүүдэд ч хамаатай. Тэд бие даан хувцаслаж амттан ба тоглоом, найз нараа, сонсох үлгэрээ өөрөө сонгохыг хүсдэг. Эм Тахиа 2019 онд ойрын найзууд, хамаатан садны харилцаанд анхаарал хандуул. Хов жив, урвалт, харилцаа нөхөрлөл хүйтрэх хөндийрөх, салахаас сэргийл. Гэхдээ хэт шүүмжлэл, гуйгаагүй байхад зөвлөгөө өгөх нь буруу. Мөн цагаа олоогүй хошигнол хэн нэгнийг гомдоож магадгүй. Тахиа жилтэй эмэгтэйчүүд гайхуулах онгирох, амжилтаа хэтрүүлж ярих нь хар цагаан атаархал төрүүлэх тохиолдол бий.
 

Хайр сэтгэл

 
Тахиа жилтнүүдэд уг нь хувийн амьдралаа зохиох, эсвэл амраг олох хэцүү гэж гомдоллох шалтаг гарахгүй. Харин та өөртөө асуудал үүсгэж төгс харилцааг сүйтгэнэ. Өөрт эрхэм зүйлээ түр зуурын зугаа, шохоорхол, олон ааш эсвэл өөрийгөө батлах гэж золиослох хэрэггүй. Гэр бүлтэй Тахиа жилтнүүд шинэ сэтгэгдэл мэдрэх гэж их хүснэ. Гэхдээ түүний оронд амрагтаа романтик дуу дуулж өгсөн нь дээр. Харилцаандаа шинэлэг уур амьсгал оруулах, хамтын шинэ хоббитой болох, аялан жуулчлах, хүүхэдтэй болоход таатай. Ганц бие хүмүүс хосоо олох магадлалтай. Чухал асуудалд алдаа гаргахгүй байх нь чухал, гадна гяланцаг өнгөний цаана гэр бүлд тэвчишгүй зан авир нуугдаж магадгүй. Нүдээрээ биш зүрхээрээ сонго. Хоёр туулайн хойноос гүйх аюултай, хамгийн сайныг сонгож чадахгүй.
 

Мөнгө санхүү

 
Тахиа жилтнүүд хамгийн тохиромжгүй үед мөнгөний асуудалд орохоос сэргийл. Үүний төлөө зарим нэг алхам хийхээс татгалз. Тухайлбал, сэтгэл хөдлөлд автан эсвэл бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэх гэж том, тансаг юм худалдаж авч болохгүй. Тахиа жилтнүүд мөрийтэй тоглоомоос хол бай, найзуудтайгаа мөрий бооцоо тавьж болохгүй. Сугалаа ч сугалах хэрэггүй. Аз эзэд найдалгүй мөнгийг ажиллаж хөдөлмөрлөж олох хэрэгтэй. Тахиа жилтнүүд өр тавьж болохгүй, бага ч гэсэн, өрөө амархан мартаж түүнтэй харилцаа муудах магадлалтай. Том кредит төлөх нь хамаг байдгаараа хичээн зүтгэхийг шаардана, тэгээд ч бүх төлбөрийг цагт нь хийж чадахгүй байх шинжтэй. Тахиа жилтнүүд харамч байх хэрэггүй, шаардлагатай зүйл дээр бүү хэмнэ. Ойр дотны хүмүүсийн зардлыг хянах хязгаарлахаас болоод хэрүүл маргаан, зөрчил дэгдэж, танд урам хугарах байх. Үүний оронд та хуримтлал хийж хэвш. Энэ үе бол хөрөнгө оруулахад таатай, ялангуяа үл хөдлөх ба барилгатай холбоотой төсөл, боловсролд анхаар. Өөрийн ба хүүхдүүд, ажилчдынхаа боловсролд ч анхаарч мөнгө хая. Мөнгө, үнэт зүйлсэээ орон гэртээ байлгах хэрэггүй, мөн биедээ их мөнгө авч явж болохгүй. Хамгийн гол нь, үнэтэй машин зэрэг тансаг хэрэглээнд хамаг мөнгөө бүү зарцуул.


Ажил үйлс

 
Тахиа жилтнүүдийн эрч хүч, хөдөлмөрч зан, мэдлэгийн цар хүрээг 2019 онд дарга удирдлага зохих ёсоор үнэлнэ. Олон хүн хүссэн албан тушаалд очих буюу цалин хөлс нь нэмэгдэнэ. Шар Гахай жилд шинэ мэдлэг, ур чадвар эзэмших, ажлын хандлагаа өөрчлөхөд таатай. Хэрэв өнөөгийн хийж байгаа ажил тань баяр хөөр бэлэглэхгүй, сонирхолгүй болсон бол одоо үйл ажиллагааны төрлөө өөрчлөхөд нэн тааламжтай. 2019 онд ахимаг настай хүмүүс ч сурч, эсвэл карьераа тэгээс эхэлж болно, харин хурдан том амжилтад хүрэх байх. Албан тушаал ахихад саад тотгор учрах шинжтэй, хамт ажиллагсад ба доод тушаалтнуудын явуулгаас сэрэмжил. Тахиа жилтнүүд ер нь бүгдтэй жигд сайхан харьцаж байх нь чухал. Ажил дээр зөрчлөөс зайлсхий, хэт захиргаадсан удирдлагын арга барилаа орхи. Мэдээлэл эзэмшсэн хүн дэлхийг удирдана гэдгийг сана. Иймээс өөрийн зорилгод хүрэхийн тулд бага ярьж их сонс.
 

Эрүүл мэнд

 
2019 онд Тахиа жилтнүүд ходоод ба хоол боловсруулах системд ихэд анхаарах ёстой. Ажил их байсан ч тогтмол, зөв хооллож занш. Хоолны цэсэд их ногоо жимс, цагаан мах, загас заавал байх хэрэгтэй. Халуун ногоо, амтлагч арвин хэрэглэ. Давс, уксус агуулсан сүмс, чинжүүг бүү хэтрүүл. Хоол боловсруулах систем ба эрүүл мэндийн гол дайсан бол буруу хооллолт, стресс, хэт ачаалал билээ. Амьдралын хэт түргэн хэмнэлийг даах хэцүү гэдгийг Тахиа жилтнүүд тэр бүр анзаарахгүй явдаг. Амралтаа зугаа цэнгэлд гэхээсээ идэвхтэй амралтад зориул. Аялал, экскурс, спорт зааланд тогтмол хичээллэх, гол мөрөн далай ууланд амрах нь намрын эхээр хүч тамирыг нөхөн сэргээнэ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.