Сайдад мэргэжлийн зөвлөгөө өгөв
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндоржид салбарынхан нь мэргэжлийн зөвлөгөө өгчээ. Түүнийг энэ салбарыг толгойлох үеэс л мэргэжлийн бус хүн гэх шүүмжлэл дагаж эхэлсэн.

Тэгвэл тариаланчид бо­лон ногоочдын ид ажлын үе буюу намар цаг болсонтой хол­бог­дуулан эрхэм сайдад салбарынхан нь мэргэжлийн “А” үсэг зааж байгаа бололтой.

Өөрөөр хэлбэл, “Шим” груп­пын ерөнхий захирал, ман­лай уяач Л.Цандэлэг, өөрийн хамтрагчийнхаа хамтаар “Түвдэндорж сайд аа, энийг улаанбуудай гэдэг юмаа” гэх бичиг бүхий самбарын өмнө сууж буй патиараа олон нийтэд дэлгэсэн юм. Энэ нь цаад утгаараа Ш.Түвдэндорж сайдтан улаанбуудай зэргээ мэдэхгүй будилсантай холбоотой бололтой.

Тиймээс л номыг нь үзэж, ногоотой шөлийг нь уугаагүй сайддаа хөдөө аж ахуйн тэр дундаа газар тариалангийн мэргэжилтнүүд зөвлөгөө өгч байгаа ажээ.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.