Зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай

-Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байна-
 

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр.14-16 градус хүйтэн байна.

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 27-32 градус, Их нууруудын хотгор, Хүрэн бэлчир, Хангай, Хөвсгөл уулархаг нутаг, Эг-Үүр голын хөндийгөөр 18-23 градус, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 6-11 градус, бусад нутгаар 12-17 градус хүйтэн байна.

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine