Эмэгтэй гишүүд Ерөнхий сайдад асуулга тавилаа

 "Хавдрын өвчлөлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар, цаашид эмчилгээ, үйлчилгээг сайжруулахад анхааран ажиллах" талаар УИХ дахь эмэгтэй гишүүдээс өнөөдөр Ерөнхий сайдад асуулга тавьсан байна.  

Монгол улсын хувьд 2017 оны байдлаар хүн амын нийт нас баралтын 25.6 хувийг хорт хавдрын шалтгаант нас баралт эзэлж, энэ нь нийт нас баралтын шалтгааны хоёрдугаарт орж байна. 2017 оны статистикаар жилд 6000 хүн шинээр оношлогдож, 18 мянган хүн хорт хавдартай гэдэг оноштойгоор эмчлэгдэж, хянагдаж байгаагаас жилд 4000 хүн нас барж байна. Хорт хавдрын өвчлөлийн 75 гаруй хувийг элэг, ходоод, уушиг, умайн хүзүү, улаан хоолойн хавдар эзэлж, элэг, ходоодны хорт хавдрын өвчлөл, нас баралтаар дэлхийд нэгдүгээрт, умайн хүзүүний хорт хавдрын өвчлөл, нас баралтаар Азид тэргүүлж байгаа аж.

Монгол улсын хувьд 2012 оноос хорт хавдрын эрт илрүүлгийг дэмжигч байгууллагуудтай хамтран амжилттай зохион байгуулж байгаатай уялдан эрт үед оношлогдсон өвчтний тоо нэмэгдэх, Хавдар судлалын үндэсний төвийн ачаалал 30 гаруй хувиар нэмэгдсэн мэдээлэл байдаг байна.



П.АНИР

Оллоо.мн

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-01-30 01:30:22
    тууштай яваасай даа нэг албан бичиг шидчээд болчихлоо гэж бодвол хэрэг алга
    202.21.98.10
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-01-29 17:14:19
    Өнөөдөр гэнэт ухаараа юу? Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэгчээр. Эсвэл засгийн газраар оролдож эхлэх даалгавар аваа юу?
    202.126.89.25
    Мэдэгдсэн Хариулах
  • дд 2019-01-29 16:43:03
    шодрогос д хүрээд юу хожих юм гээгүй бээз өнөө хэл муут маань.
    103.26.193.168
    Мэдэгдсэн Хариулах
  • - 2019-01-29 16:28:53
    БИТГИЙ ХУЦАЖ БАЙ
    202.21.107.246
    Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2019-01-29 16:18:48
    URD N TAVJIIHGUI YASIIN TENEG UIH GISHUUDEE. ER N TA NAR DAHIJ BUU UIH D IR.ESTOI US N BOGINO UHAAN N DOODOH DOO ORCHIHSON TENEGUUD ..HUVSGAL EHELJIINE TENEG...
    106.69.42.177
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2019-01-29 14:18:57
    Garamjav gishuun alga baina
    202.21.117.178
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-01-29 12:08:40
    Захиалгаар асуулга тавиад, Билэгтийн байшинг худалдаад авах юм байна даа. Гишүүдэд зөв бичих дүрэм мэддэг хүн байна уу. Ганц албан тоот алдаагүй бичиж чадахгүй
    103.229.123.105
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-29 11:56:14
    сарангэрэл еереесее асуугаагуй нь их юм даа
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах