Туулай жилтнүүд дайсны хорлолоос болгоомжилж, сан тавиул

Туулай жилтнүүд 2019 он олон үйл явдлын эргүүлэгт орох төлөвтэй, тэднийг том боломж, гэнэтийн эргэлт, төвөгтэй сонголт хүлээж байна. Сорилт туршилтыг нэр төртэй давж зөв шийд гарган ялахад Туулай жилтний шударга, болгоомжтой зан, зориг тэмүүлэлтэй байдал тусална. Энэ жил хийсэн сайн үйл дороо буцаж ирнэ. Туулай жилтнүүд дайчид биш, гэхдээ гайхалтай дипломатч улс. Та тавьсан зорилгынхоо төлөө зарчмаа мартаж болохгүй, өөрт эрхэм хүмүүсээс урваж болохгүй. Хошин шогийн мэдрэмж, өөрийгөө элэглэх чадварын ачаар Туулай жилтнүүд сэтгэл санааны тэнцвэрт байдлаа хадгалж чадах төдийгүй шинэ найз нөхдийг олж чадна, мөн хамт ажиллагсад ба ажлын түншүүдийн хүндэтгэлийг хүлээх болно. Та хүндрэл бэрхшээлтэй тулгармагц дотроо хадгалж зожигрох буюу гуниглах шинжтэй. Иймээс идэвхтэй амьдралд буцаж очих хүчийг өөрөөсөө олж, төлөвлөгөө гарган хөдөлж эхэл.
 
Өвлийн сүүлээр Туулай жилтнүүдийн сэтгэл санааны байдал өндөр, бүтээх хүсэл төрнө. Энэ нь амьдралын бүхий л салбарт үр дүнгээ өгөх байх. Мэргэжил ба имиж, оршин суугаа газраа эрс өөрчлөхөд таатай үе. Хүсч буй шинэ зүйл бол сайн мартагдсан хуучин зүйл юм гэдгийг олон Туулай ойлгоно. Хүүхэд насны сонирхол тань цэнгэл таашаал өгөх,
ашиг орлоготой бизнесийн үндэс болж магадгүй. Зарим Туулай жилтний хувьд өсвөр насны хайр л ганцаардлаас аврах аврал болж гэр бүл зохиох найдвартай суурь болж мэднэ. Сүүлийн жилүүдэд бараг харьцахгүй байгаа төрөл саднаа эргэн дурс, сайхан харилцааг нөхөн сэргээ. Шинэ жилийн үдэш бүтэн жилийн дэлгэрэнгүй төлөвлөгөө гаргах шаардлагагүй, гэнэтийн хэрнээ таатай үйл явдлууд таны амьдралыг эрс өөрчилж магадгүй. Гахай жил та төрөлх гэртээ илүү их цаг өнгөрөөх гэж тэмүүлнэ, орон гэрээ илүү тав тухтай болгохыг оролдоно. Гэсэн ч сонирхолтой аялал, хэтийн төлвийг тодорхойлох ажлын томилолтоос бүү татгалз.
 

Туулай жилтэй эрчүүд

 
Шар Шороон Гахай ялангуяа 1951,1999 онд төрсөн эрчүүдэд ивээлтэй хандана. Өөрсдийн амьдралыг аз жаргалтай, баян чинээлэг болгох боломж тэдэнд олдоно. Хамгийн гол нь хэт болгоомжлоод эсвэл залхуурч олдсон боломжоос татгалзаж болохгүй. Жишээ нь сонирхолтой мэргэжил эзэмших эсвэл албан тушаалд очих, заяаны ханьтай танилцах буюу үнэнч андтай болох. Тантай найзлах нөхөрлөх гэсэн хүн бүр чин сэтгэлээсээ, сайхан санаагаар хийж байгаа биш хэмээн одод сэрэмжлүүлж байна. Долигонуур луйварчдаас болгоомжил. Ойрын хүрээллээ сонгохдоо өөрийн зөн совинд найд, сэтгэлд нийцгүй хүмүүстэй харьцахаа эрс багасга. Хурц ухаантай, дэгжин Эр Туулай 2019 онд эмэгтэйчүүдийг ёстой араасаа хуйлруулах шинжтэй. Гоонь эрчүүд амрагийн харьцаагаа хууль ёсоор батлуулах хүсэл тэмүүлэлтэй тулгарна. Харин эхнэртэй эрчүүд хардах шалтаг гаргаж болохгүй. Эхнэр тань салахгүй байх, иймээс байнга хэрүүл маргаан, зэмлэл тэвчих хэрэг гарна. Эмэгтэйчүүд болон хамт ажиллагсад, ажлын түншүүдтэй харьцахдаа хууран мэхлэлт ба далд утгатай ярианаас зайлсхий.

 
Туулай жилтэй эмэгтэйчүүд

 
Эм Туулай жилтнүүд 2019 онд амьдралдаа аль болох их өөрчлөлт оруулах ёстой. Энэ нь хувцас хунар төдийгүй амьдралын хэв маягт хамаатай. Гэрийн эзэгтэй нар сэтгэлдээ тохирсон хоббитой бол, эсвэл шинэ мэргэжил эзэмш. Ер нь гэртээ суудаг Туулай айлд зочилж, олон нийтийн арга хэмжээнд оролцож сурах цаг ирлээ. Харин ажил карьер хөөдөг эмэгтэйчүүд таалагдсан шүтэн бишрэгчидтэйгээ уулзахаас татгалзах хэрэггүй. Эмэгтэйчүүд хэдэн настайгаас үл хамааран эрчүүдийн анхаарал халамжид умбана. Хэт эмзэг эсвэл шударга загнавал харилцаанд сэв сууж, асуудал гарч магадгүй. Ялихгүй хэрүүлийг хэт эмгэнэлт байдлаар хүлээж авах хэрэггүй. Хурц өнцгийг байнга зөөлрүүлж, амрагийнхаа дутагдалтай талыг нүд анин өнгөрөөх нь үүнээс дутуугүй аюултай. Тайван, сайхан санаатай эмэгтэйчүүд үнэндээ дарангуйлагчдыг өөртөө татах нь цөөнгүй. Зүрх сэтгэлээ чагна.  Хэрэв тухайн харилцаа баяр хөөрөөс илүү урам хугарал авч ирдэг бол шууд таслах нь зүйтэй. Өмнө тань шинэ уулзалт, том хайр хүлээж байгаа.
 

Хайр сэтгэл

 
Гахай жилд Туулайнууд олон сонирхолтой хүнтэй уулзаж танилцана, тэдний дунд таныг аз жаргалтай болгох хүн ч байгаа. Туулай жилтнүүд бусдыг бишрүүлж дурлуулахын зэрэгцээ өөрсдөө ч дурлах болно. Та хэн нэгэнд зүрх сэтгэлийнхээ түлхүүрийг гардуулж өгөхийн өмнө эрүүл саруул ухаанаар цэгнэж бод, ер нь болгоомжтой бай. Амрагийн харилцаанаас таашаал авах ёстой болохоос биш түүн рүү усны эргүүлэг мэт толгойгоороо үсэрч орж болохгүй. Өөр нэг аюул бол Туулайн зөгийн бал мэт амьдралд халбага давирхай гарч ирнэ, тэр нь таны хөнгөмсөг, дурламтгай байдал. Хааяа аальгүйтэж сээтгэнэх сайхан, гэхдээ амрагийнхаа сэтгэл хөдлөлөөр бүү тогло. Мөн бусдад хуурамч итгэл найдвар өгөх хэрэггүй, энэ нь амьдралыг тань маш төвөгтэй болгож мэднэ. 2019 он таны хувьд гэр бүл зохиох, хүүхэдтэй болоход таатай жил. Гэр бүлийн амьдралд нэгэн хэвийн байдлаас зайлсхий, хамтдаа аялан жуулчлах боломжоос бүү татгалз, ядаж л ойд эсвэл гол мөрний эргээр зугаалж романтик үдшийн зоог барь.
 

Мөнгө санхүү

 
Туулай жилтнүүд 2019 онд гэнэт том зардал гарахад бэлэн байх ёстой. Хөрөнгө оруулах ашигтай санал хүлээн авах буюу хувийн бизнесээ тэлэхийн зэрэгцээ үл хөдлөх хөрөнгө худалдаж авахыг хүснэ. Мөн өөрийн боловсролд мөнгө зарцуулах төлөвтэй. Үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ямар ч ажиллагаа бүтэмжтэй. Өндөр технологи, анагаах ухаан, шинжлэх ухаан, урлагтай холбоотой төсөлд хөрөнгө оруул. Таныг олон жижиг үрлэг зардал хүлээж байгаа. Хувцас хунараа шинэчлэх, гэрийнхээ интерьер өөрчлөх, ойр дотныхондоо бэлэг өгөх гээд. Амьдралын баяр хөөрийг одоо л амсч эдэл, өөрөөс юу ч харамлаж болохгүй. Гэхдээ нийт орлогын тодорхой хэсгийг цааш хурааж хуримтлуулах хэрэгтэй. Туулай жилтнүүд 2019 онд өр тавьж огт хэрэггүй, дараа нь төлж чадахгүй хэцүү байдалд орж магадгүй гэж одод сэрэмжлүүлж байна. Зээлсэн мөнгөө бизнест оруулахын өмнө бүхнийг сайн эргэцүүлж тооцоол. Харин зугаа цэнгэлд зарцуулах бол эсвэл эд юмс худалдаж авах бол зээл бүү ав. Буяны үйлс хийвэл танд болон таны эрүүл мэндэд тустай.
 

Ажил үйлс

 
Ажилд хамгаа зориулсан Туулай жилтнүүд албан тушаалын шатаар хэдэн алхам өгсч өмнө мөрөөдөж байгаагүй өндөрт гарч магадгүй, гэхдээ одоо ажилладаг компанидаа биш байх. Хувийн бизнес эхлэх санал ирвэл сайн, анхааралтай судал, эрсдэлээс зайлсхийх арга замыг тооцоол. Шийдвэр гаргахдаа мөнгө хийх боломжийг бус харин сонирхлоо чухалчилбал зохино. Дипломатч, нямбай Туулайг дарга нар үнэлнэ, энэ нь хамт ажиллагсдын атаархлыг төрүүлж магадгүй. Нууц хуйвалдааны золиос болохгүйн тулд өөрийн албан үүрэгт, дэргэдэх хүмүүст анхааралтай бай. Ажил дээр амрагийн явдалд бүү орооцолд, тэр тусмаа удаан хугацааны харилцаа тогтоохыг хүсээгүй бол. Оны сүүлийн хагаст ажлын хэвийн хэмнэл өөрчлөгдөх шинжтэй. Үүрэг ихэсч, хүндэрнэ, үүний зэрэгцээ цалин пүнлүү ч огцом нэмэгдэнэ.
 

Эрүүл мэнд

 
Туулай жилтний бие организм эмзэг хэрнээ хатуужил тэсвэртэй. Тэд архаг, хүнд өвчнөөр өвдөх нь цөөн, гэсэн ч байнга ханиад томуу тусдаг. Жижиг бэртэл гэмтэл авах магадлал өндөр. Амьдралын жигд, нэгэн хэвийн хэв маяг эрүүл байхад тустай, гэсэн ч энэ байдал 2019 онд өөрчлөгдөх бололтой. Та стрессээ тайлах үр ашигтай, аюулгүй арга олох хэрэгтэй, жишээ нь гадуур зугаалах, тренажер дээр дасгал хийх, саунд суух, урлагаар сонирхогчийн хувиар хичээллэх. Түүнчлэн бүтэн жил хангалттай витамин хэрэглэх ёстой. Өөрчлөлтийн энэ таатай цагийг ашиглан илүүдэл жингээс ангижрах хэрэгтэй. Таны бие организм хоол хүнс өөрчлөгдөхийг тайван хүлээн авна, гэхдээ хоол сойх хатуу дэглэмийг туршиж болохгүй. Бие галбираа засахын тулд спортоор хичээллэ, эсвэл хувийн ногооны газартаа ажиллаарай.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.