Бар жилтнүүд хэл амнаас хамгаалж Цагаан шүхэрт уншуул

Бар жилтнүүд 2019 онд өөрчлөгдөн хувирах хорвоог дагаж өөрчлөгдөх шаардлагагүй гэж дорны зурхай зөвлөж байна. Бардам, өөртөө итгэлтэй Бар жилтнүүд хэн нэгний өмнө толгой бөхийхийн оронд “шуурган галыг цээжээрээ таглах”-ыг илүүд үзэх байх. Тэд өөрсдөөс өөр хэний ч нэр хүндийг хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд чухам шазруун зан, солиотой үйлдлийн ачаар амьдралын урсгалын гадна хаягдалгүй том ялалтад хүрдэг жамтай. Барууд сэтгэл татам чанар, итгүүлэх авьяасынхаа ачаар санаа нэгтнүүдээ амархан олдог, тэд өөрийнх нь төлөө юу ч хийхэд бэлэн, хамгийн зоригтой санаа санаачилгыг нь дэмжиж хэрэгжүүлдэг. Бар жилтнүүдийн өөр нэг эерэг чанар бол хурц, сэргэлэн ухаан. Бар жил төрсөн хүмүүс их ажигламтгай, харсан сонссон бүхэндээ сайн дүн шинжилгээ хийдэг. Түргэн зантай ч тэд мэдлэг хуримтлуулах, хүнд хэцүү даалгаврыг шийдэхдээ тэвчээртэй байж чаддаг.
 
Бар жилтнүүдийн хувьд 2019 он сорилт туршилтын жил. Амьдралын янз бүрийн салбарт тэднийг сорих шинжтэй, хэрэв тэд бүгдийг амжилттай даван туулж чадвал зохих шагнал хүртэх нь гарцаагүй. Араатны хаан Баруудыг зарим нь ажлын мал эсвэл илжиг шиг үзэж магадгүй. Иймээс тэд муу дарга ба таагүй ажлын түншүүдээс холхон байх ёстой. Мөн таны эрх ашгаас өөр алхам хийхийг шаардаж байгаа төрөл садан, танилуудаас ч зайгаа барь. Бар жилтнүүд долигонуур хүмүүсээс харилцаагаа таслах ёстой. Өөрийгөө шүтэх нь эргэн тойрны хүмүүсээс бишрэл, магтаал шаардана гэсэн үг.
 
Харин дэргэдэх муу хүмүүс таны найзуудаас ч олон болбол их аюултай. Тэд таныг хуурамч магтаалын үгээр удирдан залах гэж оролдож болзошгүй. 2019 онд бэрхшээл саадаас гадна том юманд хүрэх боломж танд олдоно, хэдэн өдрийн дотор өөрийн амьдралыг огцом өөрчлөх аз тохиох магадлалтай. Ажил үйлс азтай байгаа ч өөрийн асуудлаа мөрийтэй тоглоомоор шийдэх гэж бүү оролд. Хувь заяа танд шинжлэх ухаан, арилжаа наймаа, спорттой холбоотой сайхан боломж бэлэглэнэ.
 

Бар жилтэй эрчүүд

 
Ялахын тулд тулалдах хангалтгүй, бас өрсөлдөгчийн хүчийг үнэлэн стратеги ба тактик боловсруулж, маневр ба ухрах замын боломжийн талаар бодож тооцоолох ёстой. Эр Барууд ялалт байгуулна, гэхдээ удаан давшсаны дараа гэж дорны зурхай амлаж байна. Та өөрөө үе үе гүн хамгаалалтад орох хэрэг гарна, энэ тохиолдолд бүхнийг ганц дайралтад зориулж урагшил. Чухам ийм учраас бүхнийг маш сайн боловсруулах ёстой. Хувийн амьдралд ба бизнест өөрийн үүргээ биелүүлээгүйгээс болж асуудал тулгарч болзошгүй.

Өгсөн амлалтаа зөрчиж болохгүй. Түргэн зан ба ялихгүй зүйл дээр ч өөрийн зөв гэдгийг батлах эрмэлзлэл тань амьдралыг төвөгтэй болгож улмаар ойр дотны хүмүүс, хамт ажиллагсад, дарга, ажлын түншүүдтэй зөрчилдөхөд хүргэж мэднэ. Бар жилтнүүд хошин шогийн мэдрэмжтэй, тэд заримдаа эргэн тойрноо хөгжөөх гэж биш харин өөртэй нь сөрж зүрхэлсэн хүмүүсийг инээдтэй харагдуулах гэж егөөддөг. Тиймэрхүү гэмгүй маягийн хошигнолоос болж дайсантай болж магадгүй. Үүнээс зайлсхий, өгөөмөр сайхан сэтгэлээ ил гаргаж өөрийн талынхныг олшруулахыг хичээ.
 

Бар жилтэй эмэгтэйчүүд

 
2019 он эмэгтэй Баруудын хувьд хайрын ялалт, гэр бүл зохиох боломж авч ирнэ. Гэвч гэрлэх санал хүлээн авахдаа болгоомжлоход илүүдэхгүй. Ирээдүйн нөхрөө ямар санаа агуулж байгаа болон түүний зорилгын талаар эргэцүүлж бод. Энэ зөвлөгөө ажилд орох үед мөн тустай, тиймээс бас ингэж дүгнэлт хийж үз. Ажил ихтэй хэрнээ цалин бага байж магадгүйг анхаар. Бар жилтэй эмэгтэйчүүдийн хувьд 2019 он шинэ ажил, өөрчлөлтөд тийм ч таатай бус. Шийдвэр гаргахдаа, ялангуяа том асуудлаар сэрэмжтэй байх хэрэгтэй. 2019 онд дурлалт хүн тань эсвэл найз нөхөд, үр хүүхдүүд, хамаатан садан танд гэнэтийн том бэлэг барина. Шар Гахай жил эм Барууд бүрэн хэмжээгээр цэнгэл таашаал авч биеэ арчилж тордох байх. Ойр дотны хүмүүс ба өөрийн хоббид их анхаарал хандуулах ёстой. Өөрийн имидж ба боловсрол эзэмших, шинэ ур чадвар эзэмших, одоо байгаа авьяас чадвараа төгөлдөржүүлэхэд цаг заваа зориулахад таатай. Хамт олон эсвэл хөршүүдтэйгээ харьцаагаа муутгахаас сэргийлэн хов жив ярьж болохгүй, бусдын нууцыг найдвартай хадгалж сур.
 

Хайр сэтгэл

 
Бар жилтнүүд 2019 онд эсрэг хүйсний хүмүүсийг өөртөө их татах бололтой. Зарим нь танд хайраа илчилж улмаар гэр бүл зохиохоор шийднэ. 35 нас хүрээгүй зарим Бар 2019 онд хайртай хүнтэйгээ харилцаа муудаж магадгүй. Тэд түргэн зан, тэвчээргүй авираас болж өөрт эрхэм хүнээ үе үе гомдоодог. Нас ахиад ирэхээр ялангуяа тэд амьдралын амжилтад хүрч хангалуун чинээлэг, сэтгэл санаа тогтвортой болсны дараа хайртай хүнтэйгээ хэл амаа амархан ололцдог. Шар Гахай жил гэр бүл дотроо асуудалтай хүмүүс түүнээ шийдэх боломж олж сайхан харилцаатай болох шинжтэй. Ганц бие Бар жилтнүүд 2019 онд яаруу түргэн гэрлэхээс болгоомжил. Анхны харцын дурлал тань өөр нэгнийг хараад ууршин алга болж мэднэ. Хайр тачаалдаа сохорсон Баруудыг шударга бус, шунахай хүмүүс ашиглахыг оролдож магадгүй. Харин цаг хугацааны шалгарлыг давсан хайр дурлалаа гэрлэлтээр баталгаажуул.
 

Мөнгө санхүү

 
Мөнгө бол Бар жилтнүүдэд маш чухал хүчин зүйл, тэдний амжилтын гэрчилгээ. Тэд өдөр тутмын амьдралдаа хатуужил, тэсвэртэй байж чаддаг. Эрч хүч, оюун ухаан, аз зэргийн ачаар тэдэнд санхүүгийн асуудал бараг гарахгүй. 2019 онд байдлыг хэвээр байлгая гэвэл мөрийтэй тоглох ба архи зэргээс зайлсхийх ёстой. Хэт итгэмтгий байж болохгүй, луйварчидтай учрах магадлал өндөр байна. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой төсөлд хөрөнгө оруулахаас гадна машин зээлээр авах шинжтэй. Гэвч зардал хэт өндөр байж, хувийн ба удирдаж байгаа компаний төсвөөс нөхөх боломж гарах бололтой. Мөнгө санхүүгийн байдлаа сайжруулахын тулд зарим нь өндөр технологи судалж эсвэл өргөн хэрэглээний бараа, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн зарах байх. Намар хүүхэд сургах, эсвэл хамаатан садан, найз нарт туслахтай холбоотой нэмэлт зардал гарч магадгүй. Энэ үеэр өөрийн ашиг орлогоо нэмэгдүүлэх боломж олдоно, иймээс хавар буюу зун амрахдаа өөрөөс хэмнэх хэрэггүй. Сонирхолтой газар луу, алсын аялалд явсан ч болно.
 

Ажил үйлс

 
Бар жилтэй хүмүүс сонирхолгүй, нэгэн хэвийн ажил хийхийг бараг зөвшөөрдөггүй. Тэд сайхан ажил, эсвэл хүмүүсийг удирдахыг хүсдэг. Ажил хайж байгаа Барууд гэнэтийн санал хүлээн авах бололтой. Орчноо өөрчлөх гэсэн сэтгэл хөдлөлд автаж болохгүй, эхлээд дүн шинжилгээ хий. Ажил олгогчоо шударга, нэр төртэй эсэхийг шалгасны дараа зөвшөөр. Өндөр албан тушаалд очихыг хүсдэг бол хүмүүстэй харьцахад илүү их анхаарах ёстой. Дарга таны ажил хэрэгч чанарыг үнэлдэг хэрнээ ялихгүй жижиг маргаан зөрчлөөс болоод дээш дэвшүүлэхээс татгалзаж магадгүй. Таны хэлсэн болгоомжгүй үгээс болж асуудал үүссэн бололтой. Тогтвортой орлого авч ирдэг бизнесээ тэлэхэд тохиромжтой үе ирлээ.
 

Эрүүл мэнд

 
Та эрүүл мэндийн гол дайсан гэгддэг илүүдэл жинтэй болох шинжтэй. 2019 он бол таргалалттай тэмцэхэд үр дүнтэй жил. Компьютер эсвэл ширээний ард удаан суудаг бол нуруу өвдөж магадгүй. Цаашид үр дүнтэй ажиллахын тулд одооноос өөртөө анхаарал хандуулах ёстой. Хамгийн гол нь эхлэл, та усан сан эсвэл спортын танхимд тогтмол очиж дасгал хийж сур. Өглөө бүр гүйсээр дасч бүр үүнээсээ цэнгэл таашаал авдаг болно. Хоол хүнсэндээ анхаарах их чухал, хачиртай талх ба шарсан, хурц хоолыг хязгаарла. Архи, тамхи зэрэг буруу зуршилтай бол хаях цаг ирлээ. Амралтын өдрүүд ба амралтаа цэвэр агаарт өнгөрөөж амралтын идэвхтэй хэлбэрийг сонгоорой. Хэт ядаргаанаас болж бие өвдөж болзошгүй, иймээс ямар ч насанд унтах нойроо багасгаж болохгүй.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.