
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Жавхлан “Ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлснээс хойш анх удаа санаачилсан хууль нь хэрэгжиж байна. Ерөнхийлөгчид баяр хүргэе. УИХ анх удаа Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэрэгжүүлж байна. Баяр хүргэе. Харамсалтай нь нийгмийн сайн сайхны төлөө байж чадсан уу, үгүй юу. Үүнийг л зайлуулчихвал Монгол сайхан болно гээд байгаа. Харж л сууя. Дараагийн хүн нь хэн бэ? Энэ асуудал өндрөө авна. Битгий нэгээр цадаад хоёроор хуураарай. Дараагийн нөхөрт өндөр ач холбогдол өгнө. Яасан ховхорч, ханзарч болдоггүй суудал вэ. Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал хар суулаа. Яг зах дээр аз од тоглуулж байгаа юм шиг юм боллоо. Хурлын дарга бол миний ойлголтоор нэг нэвтрүүлэгч л юм билээ. Нэг нэвтрүүлэгчийг солихын тулд яасан их юм болдог юм бэ. Монголд үнэн ялна. Та нар үнэнд ялагдаж байгаа." гэлээ.
П.ГОО
Оллоо.мн