
Билгийн тооллын 17 дугаар жарны УРВУУЛАГЧ хэмээх шороон ГАХАЙ жилийн сар шинийн баярт зориулсан цуврал барилдаануудын хуваарийг хүргэж байна.
Нэгдүгээр сарын 31-нд 12 цагаас Өсвөр бөх болон Нийтийн монгол шандастны барилдаан /Өсвөрт 2003 оноос хойш төрсөн хүүхдүүд барилдана. Бүртгэл 10 цагаас МБӨ-нд/
Хоёрдугаар сарын 1-нд 12 цагаас Хавдрын эсрэг үндэсний зөвлөлийн нэрэмжит Сумын цолтон, залуу бөхчүүдийн барилдаан /бүртгэл 10 цагаас МБӨ-нд/
Хоёрдугаар сарын 02-нд Дашчойлон хийдийн нэрэмжит "Майдар бурханы авшиг түгээх баяр" Аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаан 14 цагаас /бүртгэл 12 цагаас/ тус тус МОНГОЛ БӨХИЙН ӨРГӨӨНД болно.
Харин Сар шинийн баярт зориулсан Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан хоёрдугаар сарын 04-нд 12 цагаас БУЯНТ УХАА СПОРТ ОРДОНД зохион байгуулагдана.
Б.ОД