Буурлын аминд хүрсэн Ж.Ганбаатар гишүүний бэлэг тараах ажиллагаа
Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ өдрүүдэд эрхэм гишүүд тойргийнхоо ахмадуудад “хайр зарлаж” гүйгээд завгүй байна. Тэгвэл өнгөрсөн амралтын өдөр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар бэлэг тараахаар тойргийнхоо иргэдийг цуглуулсан байна. Энэ үеэр нэгэн харамсалтай хэрэг гарчээ. 

Тодруулбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн өндөр настнуудыг “Улаанбаатар палас”-д хүлээн авсан. Гишүүний “урилга”-аар цугларсан олонд  Ж.Ганбаатар гишүүн гар цайлгаж, бэлэг гардуулсан байна. Энэ үеэр бужигнасан олны хөлд 83 настай хөгшин дарагдаж, ухаан алдсан байна.  Хэдийгээр түргэн тусламж ирж хөгшнийг эмнэлэг хүргэхээр яаравчилсан ч эмнэлэг рүү явах замдаа амьсгал хураасан ийм ноцтой хэрэг гарчээ.

Ийнхүү атга будаа, гурил өгөхийн тулд ахмадуудыг олноор нь цуглуулж өөрийгөө рекламдах шаардлага байсан эсэхийг Ж.Ганбаатар гишүүнээс асуумаар байна. Ж.Ганбаатар гишүүний зүгээс дээрх хэргийн талаар одоогоор ам нээгээгүй бөгөөд  бурхан болоочийн ар гэрээс уучлал гуйж, эмгэнэл илэрхийлээгүй байгаа аж. 

П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-09-30 10:22:08
    Хөгийн юмнуудаар нүд хуурдаг гар байгаа юм. Цалин хөлсөө гүйцэд тавина гэж байхгүй. Салбар хариуцсан авгай нар нь үнэн дээрэлхүү хөгийн юмнууд байдаг юм билээ
    66.181.161.108
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-01-30 06:57:00
    Ганбаатарын буруу гэж юу байхав, цагтаа эхлээгүй л байна. манайхан хөгшин залуугүй үнэгүй юманд дуртай, тэр нь олигтой ч юм биш, Ээж ааваа явуулахгүй байцгаая...
    202.179.25.167
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-29 10:31:06
    УИХ-ынм гишүүд бүгд л бараанцар тарааж байгаа. Бяцхан кадендарь, номонцор, будаа, гоймон тараахаа больцгоо.Өөрсдөө офшор, ЖДҮ-г идэж байж хуурахаа боль.
    66.181.168.81
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-01-29 09:22:03
    Золгүй л явдал байнштээ. Олон ахмад баярдасан байна .
    66.181.160.18
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-01-29 08:09:16
    Энэ хүнд чухамдаа ямар буруу байв юм өгсөн үү үгүй зохион байгуулсан хүмүүс л буруутай
    202.9.43.18
    Мэдэгдсэн Хариулах
  • A 2019-01-29 07:49:01
    Bogdiin khishig taraaj bgaa yum shig khairan khunii ami ! Gishuudee ta nar boliochee!
    71.183.20.103
    Мэдэгдсэн Хариулах
  • bvv doromjil 2019-01-29 05:46:26
    gishvvnee ochvvhen zviliin toloo ahmaduudiig bvv duud
    182.160.0.11
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-01-29 05:38:15
    uuniig chini zolguy yawdal gedeg yum . ganbaatar gishuun alaaguy
    66.181.179.116
    Мэдэгдсэн Хариулах
    • lol 2019-01-29 06:39:35
      Зохион байгуулагчын алдаа, зохион байгуулсан хүн дээрээ оногдно.
      202.170.65.137
      Мэдэгдсэн Хариулах