Газрын төлбөрийн үнэлгээний бүсийг шинэчиллээ

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх газрын үнэлгээний бүсийг 21 жилийн дараа шинэчлэн баталлаа.

Засгийн газрын тогтоолын дагуу Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийг 16 бүст, Налайх дүүргийг 12 бүст, Багануур дүүргийг 9 бүст, Багахангай дүүргийг 2 бүстэй байхаар тогтоосон.

Газрын төлбөрийн тухай хуульд “эзэмшиж, ашиглаж байгаа хот, тосгон, бусад суурины нэг га газрын төлбөрийн хязгаар О,1-1,О хувь” гэж заасан тул 1 м2 газрын төлбөрийн дээд үнийг 1408 төгрөг, доод үнийг 4 төгрөг боллоо.

Газрын үнэлгээний бүсийг шинэчлэх ажлын хүрээнд нийслэлийн Газрын албанаас  “Газрын үнэлгээний зэрэглэл /бүс/-ийн газрын төлбөр тооцох, итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай тогтоолын төсөл”-ийг бэлтгэн дүүргүүдийн ИТХ-д өргөн барьснаар 8 дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол гарч, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянагдан Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэн Төрийн мэдээлэлийн эмхтгэлд хэвлэгдэж, www.legalinfo.mn эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршаад байна.

Эдгээр ажлуудтай уялдуулан нийслэлийн Газрын албанаас газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, бүсийн хил хязгаарыг батлан гаргасны дагуу газар эзэмшигч, ашиглагч нийт 21000 орчим иргэн, хуулийн этгээдийн гэрээг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна гэж нийслэлийн Газрын албанаас мэдээлэв.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • баагий 2019-09-19 03:50:08
    бүтэн уулаар нь хашаалаад авчихсан олигархи хулгайч нараасаа наад өндөр төлбөрөө авч чадахгүй гөлөлзөөд чимээгүй өнгөрөөдөг явдлаа засах юм уу
  • Дэгий 2019-03-25 03:16:31
    Над шиг хашаа эзэмшигчийн төлбөрөө төлж дийлэхгүй байгаа хүмүүсийн газрыг хүчингүй болгоод булааж авах үйл ажиллагаа биз.. Одоо хуучин шигээ сул газар байхгүй
  • зочин 2019-01-29 05:20:14
    бас нэг татварын дарамт ирхэндээ монголд амьдрал алгаа
  • z 2019-01-29 04:03:58
    za bas boon bujignaan bolohnde