Барилгачдын баяраар барилга дээрээс гурван залуу унаж, амиа алдлаа
Эдгээр өдрүүдэд барилгачдын баяр тохиож байгаа билээ. 88 жилийн түүхтэй энэ салбарын талаар сүүлийн үед сайнаасаа илүү саар мэдээллүүд ихээр гарах болсон билээ. Тэгвэл дөнгөж өчигдөрхөн буюу есдүгээр сарын 7-ны өдрийн 13:30 цагийн үед барилга дээрээс гурван залуу унаж амь насаа алдсан ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал Хан-Уул дүүрэгт баригдаж буй "River Stone" хотхоны барилгын гадна талын өнгөлгөө хийж байсан гурван залуугийн зогсож байсан дүүжин хавтангийн тросс тасарсанаар өндрөөс унажээ. Хоёр нь газар дээрээ амиа алдсан бол нэг нь  эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураажээ. Амиа алдсан залуус 18-23 настай байжээ. Одоогоор хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс эрүү үүсгэн шалгаж байгаа аж. Дашрамд дуулгахад хохирогчдын ар гэрийнхнийх нь хэлж буйгаар тус барилгын үйл ажиллагааг зогсоогоод байсан аж.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-09-08 05:33:35
    zaluus mini barilga ajil laad hereggui naad hund surtaltai ymnuud chini tsaling chini ch buten ogohgui. tasrah shahsan toroos ashiglasan ch bj medne
  • хххх 2014-09-08 04:56:26
    хайран залуус хүний үр шүү дээ ард нь хэдэн эхийн хэдэн эхнэрийн нулимс урсаж байгаа бол. энэ барилгын салбар арай2 тэнгэрт хадсан өндөр төлбөртэй үнэтэй тэгээд хөдөлмөрийн аюулгүй байдлаа ч олигтой хангаж чадахгүй юм даа.