Цахилгааны үнийг хууль бусаар нэмжээ
Эрчим хүчний зохицуулах хорооноос 2014 оны 07 дугаар сарын 21-ний өдөр айл өрх, албан байгууллагын цахилгаан эрчим хүчний 1квт.ц үнэ тарифыг 5 төгрөгөөр нэмэгдүүлэх тухай тогтоолуудыг баталсан байна. Ингээд наймдугаар сарын 10-ны өдрөөс эхлэн мөрдөхөөр болсон юм.

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Өрсөлдөөний тухай хуулийн 6.1.2-т заасны дагуу дээр дурдсан тогтоолуудад холбогдох аж ахуй эрхлэгчдийн цахилгааны үнэ тарифын өөрчлөлтийг хянан зөвшөөрөл олгодог. Гэтэл тус газраас зөвшөөрөл олгоогүй байхад Эрчим хүчний зохицуулах хороо нь хүсэлт гаргасан аж ахуй эрхлэгчдийн цахилгааны тарифыг мөрдөх, хэрэглэгчидтэй байгуулсан гэрээндээ тусгаж ажиллахыг үүрэг болгосон нь Өрсөлдөөний тухай хуулийн 13.1, 13.2, 13.2.7 дугаар зүйлд заасныг зөрчсөн нь тогтоогдсон байна.

Түүнчлэн Зүй ёсны монополь аж ахуй эрхлэгчид нь өөрийн бараа бүтээгдэхүүний үнэ тарифт өөрчлөлт оруулах хүсэлтийг Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирүүлж зөвшөөрөл авах үүрэгтэй байдаг бөгөөд нэр бүхий 6 зүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчид уг үүргээ зөрчин цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлсэн байна.

Тус газрын зөвшөөрөлгүйгээр цахилгаан эрчим хүчний үнийг нэмэгдүүлэн мөрдүүлж эхэлсэн үйлдэл нь Өрсөлдөөний тухай хуулийн "6.1, 6.1.1, 6.1.2. дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн болохыг 2014 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн улсын байцаагчийн дүгнэлтээр тогтоож, зөрчлүүдийг арилгаж хариу мэдэгдэх тухай 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 5/549 тоот Улсын байцаагчийн албан шаардлагыг нэр бүхий 6 аж ахуй эрхлэгчид хүргүүлэв. Мөн хууль бусаар цахилгааны үнийг 2014 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлүүлэн мөрдүүлж эхлэх тухай тогтоолуудыг хүчингүй болгох талаар албан бичгийг Эрчим хүчний зохицуулах хороонд хүргүүлжээ.Түүнчлэн хууль зөрчсөн дараах аж ахуй эрхлэгчдийг өмнөх жилийн борлуулалтын орлогын 0,5 хувиар, албан тушаалтнуудыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох захиргааны арга хэмжээ авчээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • бид 2014-09-09 10:20:30
    Эрчим хүчний зохицуулах хороо шиг газар бидэнд хэрэг алгаа. Үнэ нэмэхээс өөр юм мэддэг юм уу, Эрчим хүчний компаниудынхаа энэ их өссөн зардлыг хянаж мэддэггүй юм болов уу, Уралдаан зарласан юм шиг л бүх компанийн дарга нар нь том том жип унаж байна. Цалин
  • бид 2014-09-09 10:17:16
    Эрчим хүчний үнэ нэмээд яахав дээ. Ард түмэнд чинь түүнийгээ төлөх мөнгө нь алга байна шүү дээ. Өнөө маргаашаа аргацааж хоногийн хоолоо яая гэж байгаа ард түмнээ өлсгөөж алах гээд л байнаа даа. Цалин нэмэхгүй тэгээд бүх юмны үнийг өсгөсөн энэ Алтанхуяг са