Монгол ахуйг тооцож, бүтээсэн “Эко тулгат” зуухыг танилцууллаа
Дотоодын эрдэмтэд шөнийн цахилгаан эрчим хүчийг ашиглан дулаан хуримтлуулах, цахилгаан дулааныг хадгалах блокон зуух зохион бүтээсэн талаараа мэдээлсэн билээ.
 
Иргэдийн хүсэлтээр, “Монватт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Пүрэвдорж энэ төхөөрөмжийнхөө талаар тодорхой мэдээлэл өгсөн юм.



Тэрбээр "Эко тулгат" төхөөрөмжийг туршаад 3-4 жил болсон учир одоо өргөнөөр нэвтрүүлэхэд бэлэн болоод буйг тодотгов.

“Төхөөрөмжүүд нь шөнийн цагт ашиглаагүй илүүдэл цахилгаан, эрчим хүчийг ашиглаж байгаа учир эрчим хүч зарцуулалт хямд, сард 19 мянган төгрөгийн төлбөр гарна. Гэтэл гэрийг дулаалахад 120 мянга, сар түлэх нүүрсний зардал 100 мянган төгрөг байгаа.
 
Гэхдээ төхөөрөмжүүдийг анх худалдан авах өртөг нь өндөр, жишээ нь, дулаан хадгалах блокон зуух гэхэд 2 сая төгрөгийн үнэтэй. Үүнийг иргэдэд 3-4 жилийн хугацаатай, нэг хувийн зээл өгөх хэлбэрээр зохицуулж болох тухай саналыг холбогдох байгууллагуудад тавьсан. 
 
Гэр хорооллын айл өрх сар бүр 30 мянган төгрөгийг төлөөд явахад, хоёр жилийн дараа өндөр технологийн, ашигтай халаалттай болчих юм.
 
Манай төхөөрөмж 298 кг, найм найман хэсэгчилсэн блокоос бүрддэг, шөнийн цахилгааныг блокуудад хуримтлуулж, маш битүү вакум орчинд хадгалаад, түүгээрээ өдрийн цагаар гэр орон, сууцаа дулаацуулчихна. Хүний эрүүл мэндэд аюул, хоргүй байх бүх асуудлыг давхар шийдсэн, наад зах нь бага насны хүүхдүүд түлэгдэхгүй байх нөхцлийг хангасан байгаа.
 
Бид жишээ нь төхөөрөмжөө 2013 онд германчуудын оролцоотой хийж эхлэсэн. Өөрийн эрдэмтэд оролцсон учир монгол ахуйгаа тооцон, дулаанаа тал тал тийшээ үлээж гаргадаг, хоёр баганыхаа дунд тавиад хоол цайгаа хийх бололцоотойгоор хийсэн. Айл гэрийн хувьд, цахилгааны ачаалал нэмэгдэхгүй, аюулгүй, зөвхөн эрчим хүчний дотоод шугам сүлжээгээ сайжруулах төрөөс хамаарсан ганц асуудал бий.

Бид саяхан болсон “Шөнийн цахилгаан эрчим хүчийг ашиглаж гэр, сууцыг дулаанаар хангах боломж” хэлэлцүүлэг дээр төр, засагт хандан санал тавих биш, эрдэмтэд маань ийм төхөөрөмжүүд бүтээлээ, хэрэгжүүлж болох уу гэдэг асуудлыг л тавьсан юм” хэмээв.
 
Түүнчлэн, “Манай эрдэмтдийн бүтээсэн дулаан хадгалах төхөрөөмжүүд шөнийн цахилгааны хөнгөлөлтийн хугацаанд эрчим хүчийг хуримтлуулж, бүгд цахилгаанаар ажилладаг учир төр, засгаас хамаарах ганц асуудал нь эрчим хүчний чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа юм.

Өнөөдрийн байдлаар, манай улсын эрчим хүчний чадал хүрэлцэхгүй, 20 хувийг гаднаас авч буйг та бүхэн мэднэ. Ийм нөхцөлд ДЦС-5-ын асуудлыг нэг тийш нь болгож, Дөргөний, Эгийн голын УЦС болон бусад томоохон ДЦС-уудыг барих асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна” гэв.









О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-01-29 00:32:28
    Монголчуудын тэнэг сэтгэлгээгээр нэг их амархан баяжих хүсэл зардал зарлагаа хасаад 10% ашиг баривал болоо бус уу
  • Захиас 2019-01-28 13:40:25
    Төр засаг, төсвөөс зулгааж луйвардаж, нохойтолгүйп өөрсдөө зар сурталчилгаагаа хийгээд эрсдэл зардлаа даагаад явцгаагаарай
  • зочин 2019-01-28 05:54:59
    Би юу ч ойлгосонгүй,, 30 мянгыг 2 жил төлөөд авч болох юм бол 720 мянган төгрөгний үнэтэй юм байна тийм үү
  • Зочин 2019-01-28 05:13:25
    Дулаан хадгалах блокон зуух чинь 2 сая төгрөг юм бол сар бүр 30 мянган төгрөгийг 2 жил төлөөд зуухтай болно гэж юу яриад байгаа юм бэ ?
  • иргэн 2019-01-28 04:47:32
    хэдэн квт хэдэн цаг ажиллаад хэдэн төгрөгний цахилгаан зарцуулах тооцоолуураа танилцуулаач наадхаас чинь хэнч юу ч ойлгохгүй ш дээ
  • !!!! 2019-01-28 04:33:28
    Сайн эд байж болно, даанч үнэ нь жирийн иргэдэд хэт өндөр юм байна даа!!!