Сармисыг шинээр нь хэрэглэвэл тустай

Зүрх, судасны өвчинд сармис сайн гэдгийг сонсоогүй хүн ховор. Гэхдээ сармисыг ямар хэлбэрээр хэрэглэхэд илүү тустай болохыг АНУ-ын Коннектикутын их сургуулийн Зүрх, судасны эрдэм шинжилгээний төвийн доктор Дик Дас тодорхойлсон байна.

Түүний судалгаагаар шинэ буюу дөнгөж хэрчсэн сармис л эрүүл мэндэд ашигтай нь батлагджээ. Тодруулбал, сармисны үнэрийг агуулдаг бодист л хамаг учир нь байдаг гэнэ. Түүнчлэн хэрчихэд нүд хорсгодог сонгино, хэл дарвигнуулдаг халуун ногоо ч зүрх, судсанд эергээр нөлөөлдөг.

Харин хатаасан сармисны орцтой аливаа эм, эмийн бэлдмэл нь зүрхний өвчин анагаахад ямар ч нэмэргүй аж. Эдгээр эм, тан нь сармисны эвгүй үнэргүй учраас хүмүүс дуртайяа хэрэглэдэг байна.

Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine