Бэлэн мөнгөөр зорчсон иргэнийг 10 мянгаар торгоно
Нийслэлийн тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагчид шалгалт хийж байна.

Тодруулбал, цахим картаар зорчих хөлсөө төлөөгүй бэлэн мөнгөөр автобусанд иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.1 заалтын дагуу 10.000 төгрөгөөр, зорчигчдоос бэлэн мөнгө авсан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.6.9 заалтын дагуу 25.000 төгрөгөөр торгож, холбогдох хууль тогтоомжийн хүрээнд арга хэмжээ тооцон ажиллаж байна.

Одоогийн байдлаар 6 чиглэлийн 79 тээврийн хэрэгсэл, 1067 зорчигч хамрагдсанаас бэлэн мөнгөөр зорчсон-4, зорчих хөлс төлөөгүй-22, хүүхдийн картаар зорчсон-4, ахмад настны картаар зорчсон-1, U money картын үлдэгдэл хүрэлцэхгүй-4, зэрэг нийт 35 зөрчил илэрчээ.

О.Гэрэл
Оллоо.mn 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-01-28 00:58:15
    шал худлаа шалгалт байна эхний буудлаас эцэс хүртэл явахад хамгийн доод тал нь 30 хүн мөнгөөр явдаг шүү дээ битгий оромдолдоо
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-01-27 10:58:44
    нэг юм хэлээд байна даа. ю моней цэнэглэдэг газрууд ихэнх цагаа амраад өнгөрөөдөг. ажиллах уаг бага, хүн нь унтаахай. шууд АТМ-р цэнэглэдэг болго.
    64.119.20.204
    Мэдэгдсэн Хариулах