Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны зорилтот бүлгийг тодорхойлох зөвлөгөөн болно

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны зорилтот бүлгийг оновчтой тодорхойлох нь” сэдэвт нэгдсэн зөвлөлгөөнийг маргааш Нүхт корпорэйт цогцолборт зохион байгуулагдах гэж байна. 

Зөвлөлгөөн нь төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны зорилтот бүлгийг оновчтой тодорхойлж, хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд байгууллагуудтай хамтран ажиллах зорилготой юм. Зөвлөгөөнд яамд, Төрийн орон сууцны корпораци, Үндэсний статистикийн хороо болон холбогдох төрийн болон төрийн бус байгууллагууд оролцоно.
 
Энэ удаагийн зөвлөлгөөнөөр орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн судалгаа, төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба зорилтот бүлэг, өрхийн амьжиргааны түвшинг тодорхойлох судалгаа, өрхийн орлого, зарлагын статистикийн мэдээллийг холбогдох албаныхан өгнө. Мөн Нийслэлээс орон сууцны хөтөлбөр, эрчим хүчний хэмнэлттэй төлбөрийн чадварт нийцсэн орон сууцны нийлүүлэлт зэрэг сэдвээр илтгэл тавина. Зохион байгуулагчид зөвлөгөнөөр тодорхой шийдвэрт хүрэх зөвлөмжийг гаргахаар төлөвлөж байгаа ажээ.

Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.