Шахмал түлшийг ирэх зургадугаар сараас эхлэн худалдаална

Энэ оны тавдугаар сарын 1-нээс эхлэн Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглоно.

 Харин сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн хямд үнээр иргэдэд нийлүүлэх юм. Ингэснээр өтгөн хорт утаа багасч, агаарын  бохирдлыг тодорхой хувиар бууруулна гэж үзэж байгаа юм.

Эрдэнэс таван толгой компанийн дэргэд таван толгойн түлшний үйлдвэр байригдсан байгаа. Улаанбаатар хотын иргэдийг энэ үйлдвэр шахмал түлшээр хангах бөгөөд ингэхийн тулд 300 орчим мянган тонныг нөөцлөх шаардлагатай. Ирэх 10 сар хүртэл тасралтгүй үйлдвэрлэл явагдаж, иргэдийг дулаан байлгах түлшээ бэлтгэх юм. Харин энэ хэмжээний түлш хадгалах байр савны хувьд асуудалтай байгаа ажээ.

Тийм учраас ирэх зургадугаар сарын нэгний өдрөөс эхлэн борлуулахаар төлөвлөжээ. Ингэхдээ үнийг нь хямдруулна. Өөрөөр хэлбэл, өвөл хэрэглэх түлшээ зун нь бэлтгэх айл өрхүүд илүү хямд үнээр түлштэй болох боломжийг олгохоор төлөвлөжээ.

О.Гэрэл
Оллоо.mn 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2019-01-28 00:50:05
    6 сард биш одоо борлуул ккалор багатай асдаггүй юм хийчээд энийг түл гэж шахвал ёстой тэнэг хэрэг болно одоо түлж үзээд болох үгүйг нь хэрэглэгчдээр дүгнүүл
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-01-27 17:17:06
    сайн байна
    202.9.45.230
    Мэдэгдсэн Хариулах
  •  2019-01-27 10:55:16
    ёстой л нохойн баас шиг түлш байна лээ. хогийг хэвлээд зарж байгаа юм. нүүрс нь дээр юм билээ. өөр судалгаа явуул. өөр түлш хий_ коксжуул_ агаарт нэрж хийг га...
    64.119.20.204
    Мэдэгдсэн Хариулах
    •  2019-01-27 17:17:19
      муу мал
      202.9.45.230
      Мэдэгдсэн Хариулах