АТГ-ын мөрдөн шалгасан хэрэг 2.7 дахин өсчээ

АТГ 2018 онд 1473 үйлдэлтэй, 1224 холбогдогчтой  1138 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Энэ нь 2017 онд 654 холбогдогчтой, 427 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөн үетэй харьцуулбал,  эрүүгийн хэрэг 711 нэгжээр буюу 2.7 дахин өссөн үзүүлэлт аж. Эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцдаа нийт 25  үйлдлийг шинээр нөхөн илрүүлсэн байна.

Мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн үзүүлэлтүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 224 нэгжээр буюу 2.7 дахин, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 2.1 дахин, харьяалалын дагуу шилжүүлсэн хэрэг 2.6 дахин, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 4.9 дахин, үлдэгдэл хэрэг 1.9 дахин тус тус өссөн үзүүлэлттэй байх ба мөрдөн шалгасан хэргийн 72.5 хувийг хуулийн анхны хугацаанд шийдвэрлэсэн дүнтэй байна.

 

Өнгөрсөн онд гэмт хэргийн улмаас 663,213,994,905 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 17,470,753,533 төгрөгийг нөхөн төлүүлж үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 180,650,089,526 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 10 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 5 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 6 дахин өссөн үзүүлэлттэй байна.

 



Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-01-27 10:49:17
    хэрэгсэхгүй болгосон нь бас л 2,7 дахин өссөн гэсэн үг дээ.
    64.119.20.204
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-01-26 06:27:32
    Олон улсын судалгаа ч Монголд авилгал маш их гэдгийг баталдаг.Миний мэдэх эргэн тойронд ч багагуй байгааг мэдэрдэг.Мэдээж юмыг олон жил ярьж ,цаг алдах юм.
    66.181.176.213
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-01-26 05:24:26
    Одоо үед албан тушаалтан бүрд идсэн уусан нүгэл байгаа тэнэг л биш бол энэ олон хүн төрд өндөр босго давж зүтгээд байгаагын гол нууц л энэ шүү дээ
    202.9.42.234
    Мэдэгдсэн Хариулах