Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгарууллаа
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны тогтоолоор байгуулсан Төрийн албан хаагчийн төлөөллийг сонгон шалгаруулах комисс сонгон шалгаруулалтад оролцох шаардлага хангасан оролцогчдоос өчигдөр (01.25) ярилцлагын шалгалт авч, дүнгээ гаргажээ.

Ярилцлагад орсон найман оролцогчоос Д.Зүмбэрэллхам 113.10 оноо, Д.Баатарсайхан 89.78 оноо авсан байна. Тэдний нэрийг комиссоос УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд өргөн мэдүүлэх бөгөөд УИХ-аар хэлэлцэн баталбал төрийн албан хаагчийн төлөөлөл болж Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр ажиллах юм.

“Төрийн албаны тухай” шинэ хуулиар Төрийн албаны зөвлөл нь орон тооны таван гишүүнтэй байх бөгөөд тэдний хоёр нь төрийн албан хаагчдыг төлөөлөх билээ.



Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-01-28 02:16:30
    Ингэж л шалгаруулж томилох ёстой. Төрийн албаны чиглэлээр мэргэшсэн хүмүүс тэргүүлсэн байна. Амжилт хүсье.
    66.181.165.91
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-26 07:17:27
    Нүдээ олсон томилгоо болох нь. Төрийн албаны зөвлөлд олон жил тогтвортой ажилласаэн нэр цэвэр 2 хүн сонгогджээ. Амжилт хүсье.
    202.9.42.224
    Мэдэгдсэн Хариулах