Бие нь муудаж жагсаалаас гарахад ахлагч “баашиллаа” гэж цохьсон нь үнэн гэв
Алба хааж байсан цэрэг амиа алдсан асуудлаар Зэвсэгт хүчний жанжин штабаас дөнгөж сая мэдээлэл хийлээ.
Энэ хэрэгт ЗХЖШ-аас Ажлын хэсэг гаран ажиллаж байгаа аж.

Ажлын хэсгийн дүгнэлтээр:
 
-Ангийн удирдлагаас өдөр тутмын үйл ажиллагаанд тавих хяналт сул байсан
 
-Ангийн ахлагч сахилгын шийтгэл оногдуулах дүрмийг зөрчсөн 
 
-Эмнэлгийн анхан шатны тусламжийг хожимдож үзүүлсэн гэсэн гурван үндэслэл тогтоогджээ. Иймд шат шатны удирдлагад хариуцлага тооцохоор Батлан хамгаалахын сайдтай ярилцсан тухай ЗХЖШ-аас мэдээллээ.
 
Талийгаач Зэвсэгт хүчний 336 дугаар ангид Орхон аймгийн Баян-Өндөр сумаас 2018 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирээд дөрвөн сар болсон. Энэ хугацаанд зодуулж, дарамтлуулдаг байсан тухай Тангарагийн баярын үеэр ээждээ ярьж, “Хурдан аваарай” хэмээж байсан. Мөн  энэ талаар ахтайгаа утсаар холбогдон хэлж байсан гэдгийг талийгаачийн ар гэрийнхэн хэлж байгаа юм. 
 
Бригадын генерал Б.Амгаланбаатар “Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байгаа учир хэн нэгний нэрийг дурдах боломжгүй.

Уг хэрэг явдал 2019 оны нэгдүгээр сарын 22-ний өдрийн 14.30-16.00 цагийн хооронд болсон. Энэ хугацаанд ангийн захирагчийн тогтоосон журмын дагуу тав зургадугаар цагийн хичээл орж байсан. Энэ үед салбарын ахлагч нар цэргийн ангид үзлэг хийсэн. Үзлэгийн явцад  эмх замбараагүй хадгалсан эд зүйлс, гар утас олдсон. Салбарын захирагч дотоод журмыг зөрчиж гар утсаар ярьсан байна хэмээн цэргүүдэд сахилгын арга хэмжээ авахуулах үүрэг өгсөн. Ахлагч цэргүүдийг талбай дээр гүйлгэсэн юм билээ.

Тухайн үед талийгаачийн дотор эвгүйрхээд гүйж чадахгүй байна гэсэн тайлбарыг өгч жагсаалаас гарсан. Тэгэхэд ангийн ахлагч “Баашиллаа” гэж цохьсон нь үнэн. Гэхдээ тэр цохилт үхэлд хүргэсэн эсэхийг шинжээчдийн дүгнэлтээр тодорхой болно.

Талийгаач гүйж байх хугацаандаа дотор нь эвгүйрхэж биеийн байдал нь муудсан. Талийгаачийн бие муудахад орон дээр хэвтүүлж, дэргэд нь байсан ахлагч нар гар хөлөнд нь массаж хийн, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн.
Дараагийн хичээл ороход талийгаач таталт өгсөн тул багийн эмчийг дуудаж талийгаачийг Зүүнбаянгийн эмнэлэг рүү авч явсан. Тэгтэл эмнэлэг рүү явах замдаа нас барсан.

Ингээд багийн эмч үзээд зүрх нь зогссон талаар хэлж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Ар гэрийнхэнд нь бид өглөө дуулгаж ар гэрийнхэн нь удирдлагуудтай уулзсан. Одоо Зүүнбаянд цагдаагийн байгууллага, тагнуулынхан хэргийн газар ажиллаж байна” гэв.

Алба хааж байсан цэргүүд гар утсаар ярьж цэргийн дотоод журам зөрчсөн тул шийтгэл оногдуулж 17 цэргийг гадаа талбайд гүйлгэсэн юм билээ. Талийгаач ээжтэйгээ ярьсан эсэхийг бол мэдэхгүй. Тэр олдсон гээд байгаа утас нь байлдагч Отгонбаярын утас байсан юм билээ гэсэн тайлбарыг өгөв.

О.Гэрэл 
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2019-01-27 10:45:26
    халагдаж байгаа црэгүүд дамжинд байхдаа саналын хуудас бөглөдөг болго. хаана хаасан хэн нь дээрэлхэж зоддог байсныг бичүүлж авч бай. дараа нь арга хэмжээ ав.
    64.119.20.204
    Мэдэгдсэн Хариулах
  • Tseregc 2019-01-26 08:13:02
    Tsohisonoos ch boloogui gulgesnees ch boloogui. Tsereg bol tsereg. Uheld hurgeh ovchtei baisan baij l taaraa
    66.181.186.169
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-01-26 04:38:55
    Ene ch darga naraas l hamaarna daa Sahilgad hiih nivald gargah turul buriin ajil hiilgeh geed l zunduu shiitgel baidag ter bolgonii tung ni taaruulbal
    103.57.92.190
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-26 04:06:28
    Цэрэг тиим л байдаг. Толгойг нь илээд байвал маршанд гүйх цэрэг олдохгүй, гүзээтэй цэрэгтэй болно.
    150.129.143.22
    Мэдэгдсэн Хариулах
  • эх хүн 2019-01-25 16:50:40
    Яргачидааа би хүүхдээ цэрэгт явуулахгүй. Наддаа хүү минь амь амьдрал минь
    66.181.186.60
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-01-25 16:50:14
    Энэ хүн юу яриад байна вэ. зарим нь энэ хүний хийх ажил биш, ярих зүйл ч биш л байна. Ажилдаа тэнцэхгүй болсон этгээд биш үү
    202.179.31.79
    Мэдэгдсэн Хариулах
  • Й 2019-01-25 14:11:08
    БИТГИЙ ХУЦ ЛАЛАРАА
    202.9.45.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Эцэг эх 2019-01-25 13:57:05
    Хүүхэд маань цэрэгт явахаас айж байна. Цэргийн үүргээс оргон зайлбал хэн хариуцлагыг нь үүрэх вэ.
    202.9.43.253
    Мэдэгдсэн Хариулах
  • hariutslaga toots 2019-01-25 12:59:46
    ymar ch deglelt zoduur baihgui gesen salbariin saiddaa arga hemjee awchih tegeed dood shatniih ni darga nart arga hemjee aw
    182.160.2.129
    Мэдэгдсэн Хариулах
  • баатар 2019-01-25 10:42:31
    батсуурь аварга энэ бөхийн дэвжээ. яаж унагах нь миний дур гэсэн шиг .энэ чинь арми яаж дэглэх нь бидний дур гэх энэ мэт увайгүй хүн чанаргүй үйлдэл газар авлаа...
    202.126.89.131
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2019-01-25 10:18:26
    Ямар ч буруугүй гэж сайдаасаа эхлэн шат шатандаа мэдэгдээд байсан, одоо болохоор цохьсон болж таарлаа. Удахгүй юу юу гарах бол.
    103.14.36.6
    Мэдэгдсэн Хариулах
  • hyn chanargyi bol chergiin baigyylaga dy 2019-01-25 10:01:27
    Cheregiin baigyylaga chereg ni chereg sig baih hatyy hyylitai deer ni hynii chanar enerengyi baih ni byyrch chyhal?Hyn hyneen l tysej amidardag ni horboogiin hy...
    148.60.92.227
    Мэдэгдсэн Хариулах