Ноцтой зөрчил гаргасан хоёр газрын үйл ажиллагааг зогсоожээ

Нийслэлийн онцгой байдлын газраас нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа шингэрүүлсэн шатдаг хийн баллонт тоног төхөөрөмж хэрэглэгч  нийт 146 объектод хяналт, шалгалтыг зохион байгууллаа.

Шалгалтаар дээрх байгууллагуудаас 381 зөрчил илрүүлж, шалгалтын явцад газар дээр нь 61 зөрчил буюу 16.6 хувийг арилгуулан, бусад үлдсэн зөрчлийг арилгуулахаар Гал түймрийн улсын хяналтын байцаагчийн заавал биелүүлэх албан бичиг хүргүүлсэн байна. Түүнчлэн шалгалтын үеэр ноцтой зөрчил гаргасан хоёр газрын үйл ажиллагааг прокурорын тогтоолоор  зогсоож, Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн нийт 15 субъектэд шийтгэлийн арга хэмжээг оногдуулжээ.

Хяналт, шалгалтыг Нийслэлийн Онцгой байдлын газраас нийслэлийн Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран  энэ сарын 14-21-ний өдрүүдэд зохион байгуулсан юм.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.