Агаарын бохирдолтой холбоотой төсвийг үр дүнгүй зарцуулсан гэх хэргийг шалгаж эхэллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд агаарын бохирдолтой холбоотой төсвийг үр дүнгүй зарцуулсан асуудлыг шалгуулахаар хандав.

Тодруулбал, Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх М.Энх-Амгаланд агаарын бохирдлыг бууруулах төсөл, арга хэмжээний хүрээнд үйлдэгдэж байгаа хууль бус үйл ажиллагаа, гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг хуулийн дагуу шалган, гэм буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх асуудлаар хандсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан “Арга хэмжээ авах тухай” дээрх мэдээллийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд гардуулж өгчээ.

Тэгвэл энэ хэргийг АТГ-т шалгахаар болсон байна.

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.