Холливудын од кино жүжигчин Скарлетт Йоханссон анхны хүүхдээ төрүүлж охинтой болжээ. Тэрээр охиндоо Роза хэмээх нэр өгчээ. Энэ тухай нэрт жүжигчний төлөөлөгч Марсель Паризу “Ассошейтед Пресс”-ийн сурвалжлагчид мэдээлсэн байна. Түүний хэлснээр 29 настай Йоханссон болон түүний хүүхдийн бие сайн байгаа гэнэ.
Жүжигчин болон түүний нөхөр Ромен Дориак нар охиноо хэвлэл мэдээллийнхний анхаарлаас хол байлгахыг хүсч буй аж. Скарлеттийн нөхөр Ромен Дориак сэтгүүлч юм. Тэрээр урлагийн чиглэлийн “Кларк” сэтгүүлийн эрхлэгчээр ажиллаж байжээ. Тэд анх уран зургийн үзэсгэлэнгийн үеэр танилцаж байв. Дэлхийн кино ертөнцийн хамгийн дур булаам жүжигчдийн нэг болох Скарлетт Йоханссон урьд нь Жаред Лето, Бенисио дель торо, Марк Уолберг, Жастин Тимберлейк нартай нэр холбогдож явсан. 2008 онд кино жүжигчин Райан Рейнолдсонтой гэрлэсэн боловч 2010 онд салж байжээ.