УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэх захирамж гарлаа

УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөл хуралдаж дууссан байна. Хуралдаанаар гарсан шийдвэртэй холбогдуулан УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон мэдээлэл хийлээ.

Тэрбээр “УИХ-ын дэгийн тухай болон УИХ-ын тухай хуулиар даваа гарагт намын бүлэг, мягмар, лхагва гарагт  байнгын хороод, пүрэв, баасан гарагт чуулган хуралддаг. Даваа гарагт чуулган хуралдуулахыг хуулиар хориглосон байдаг. УИХ-ын даргын Зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг нэн яаралтай горимоор хэлэлцүүлэх шийдвэр гаргасан. Шийдвэрийн дагуу мягмар гарагт 10.00 цагаас Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Дараа үргэлжлүүлэн чуулган хуралдаж, УИХ-ын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ. Үүнтэй холбогдуулан УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг нэн яаралтай горимоор хэлэлцэн шийдвэрлэх тухай УИХ-ын даргын захирамж гарлаа” гэсэн мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. 

 

П.ГОО 

Оллоо.мн 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ! 2019-01-25 10:39:41
    Чуулган хуралдуулахыг шууд хориглосон заалт байхгүй! Ж: онц байдал зарлах, байгалийн гоц аюул тохиолдвол 4, 5 дахь өдрийг хүлээгээд суух уу??
    64.119.20.162
    Мэдэгдсэн Хариулах
  • ганаа 2019-01-25 08:52:04
    Эрднэтийн49/ийг гадаад руу шилжүүлэх юм яригдаад байна худал байлгүй дээ
    103.9.90.2
    Мэдэгдсэн Хариулах