Alibaba IPO-гоор 24 тэрбум ам.доллар босгоно
Хятадын интернет худалдааны хамгийн том компани Alibaba хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргахаар (IPO) зэхэж байгаа бөгөөд нэгж хувьцааны үнэ 60-66 ам.доллар байна хэмээн Reuters агентлаг мэдээлэв.
 
Америкийн хөрөнгийн бирж, үнэт цаасны хороонд гаргасан өргөдлөөс үзвэл тус компани 368 сая ширхэг хувьцаа гаргах ажээ. Ингэснээр Alibaba 24.2 тэрбум ам.доллар босгож,  үнэт цаасны зах зээл дээр рекорд тогтоох юм.
 
Alibaba-ийн хувьцаа есдүгээр сарын 18-наас эхлэн Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр арилжаалагдаж эхэлнэ хэмээн Wall Street Journal мэдээллээ. 15 жилийн өмнө байгуулагдсан Alibaba компанийн зах зээлийн үнэлгээ 168 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Зууны мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.