Зорчигчдоос бэлэн мөнгө авсан жолоочийг торгожээ
Нийслэлийн нутаг дэвсгэрт нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлж буй их болон дунд багтаамжийн автобусны жолооч, үйлчлүүлж буй зорчигчдод тус газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ, Зорчигч тээвэр III ОНӨААТҮГ-ын хэсгийн дарга, шалгагч нар энэ сарын 24-нөөс эхлэн зорчигчдын хөлс төлөлтийн байдалд хяналт, шалгалт хийж байна.

Одоогийн байдлаар зургаан чиглэлийн 79 тээврийн хэрэгсэл, 1067 зорчигч хамрагдсанаас бэлэн мөнгөөр зорчсон-4, зорчих хөлс төлөөгүй-22, хүүхдийн картаар зорчсон-4, ахмад настны картаар зорчсон-1, U money картын үлдэгдэл хүрэлцэхгүй-4, зэрэг нийт 35 зөрчил илэрчээ.

Нийслэлийн Тээврийн газрын Автотээврийн хяналтын улсын байцаагч нар цахим картаар зорчих хөлсөө төлөөгүй иргэнийг Зөрчлийн тухай хуулийн 14.6.1 заалтын дагуу 10 000 төгрөгөөр, зорчигчдод зорчих хөлс төлөх шаардлага тавиагүй, зорчигчдоос бэлэн мөнгө авсан жолоочид Зөрчлийн тухай хуулийн 14.6.9 заалтын дагуу 25 000 төгрөгөөр торгожээ.



Эх сурвалж: Нийслэлийн тээврийн газар

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-01-25 12:21:32
    Жолооч нар мөнгө авахыг хатуу хориглож авсан жолооч нарт хариуцлага тооцох. Ер нь жолооч нар зорчигчидоос эмээж ичихгүй мөнгө авч байгаа нь дэндүү соёлгүйгээ л ...
    202.21.127.169
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-25 06:32:32
    Орой өглөөгүүр бүх жолооч нар бэлэн мөнгө авдаг шүү дээ. Картаа магтсан бол хэн нэгнийг гуйгаад хамт зорчих гээд л Ок шүү пжэ
    172.58.37.116
    Мэдэгдсэн Хариулах
  • z 2019-01-25 05:56:45
    jolooch nariin tolgoid ni jaahan yum hiij ogmoor baigaamdaa. Jolooch nar l odoo jaahan hariutslagatai, shaardlaga taviad surchihval boloh geed bdag
    202.126.89.250
    Мэдэгдсэн Хариулах
  • батаа  2019-01-25 05:37:16
    Картаа гэртээ мартсан байвал яах ёстой юм бэ, тэр өдөртөө автобусаар зорчихгүй байхнээ
    202.21.103.50
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн 2019-01-25 05:59:58
      шинээр авахгүй юу
      59.153.115.144
      Мэдэгдсэн Хариулах