Авто зам ашигласны төлбөрийг онлайнаар төлдөг боллоо

“Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ нь Олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг хөгжүүлэх ажлын хүрээнд “Гэрэгэ системс” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулжээ. Энэ хүрээнд орчин үеийн шийдэл бүхий онлайн “GEREGE” системээр авто зам хэрэглэгчдийг зам ашигласны төлбөр хураамжаа төлөх боломжийг бүрдүүлэх ажлыг эхлүүлсэн байна.

Тус ажлын хүрээнд эхний ээлжинд Баруунтуруу болон Налайх-Тэрэлжийн төлбөр авах цэгт энэхүү үйлчилгээг нэвтрүүлэн, цаашид Монгол орон даяар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Баруунтурууны төлбөр авах цэгт “Гэрэгэ” гэсэн хаягтай нэвтрэх хэсгээр гар утсаараа онлайнаар хураамжаа төлсөн жолооч нар шууд нэвтрэх эрхтэй боллоо.

Замын хураамжаа дараах 2 аргаар онлайнаар төлөх боломжтой.
 

1. Гэрэгэ аппликейшн татаад зааврын дагуу бүртгүүлнэ. Гэрэгэ дансаа цэнэглээд Замын хураамж тэмдэг дээр дарна. Төлбөр авах цэгээ сонгоод өөрийн машины дугаарыг оруулан машины төрөлд тохирсон төлбөрийн төлнө. Ингэхэд тухайн Төлбөр авах цэг дээрх ажилтанд таны машины дугаар бүхий “Төлбөр төлсөн” хэмээх мэдээлэл очно.

2. Төлбөр авах цэг дээр QR код байршсан байна. Та Гэрэгэ аппликейшн татаж бүртгүүлээд “Унших” гэсэн цэс рүү нэвтэрч тухайн QR кодыг уншуулаад, өөрийн машины төрөлд тохирсон хураамжийг төлнө.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.