О.Баасанхүү: Хууль хүчний байгууллагууд улстөрч болчихсон юм уу
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд өнөөдрийн чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцууллаа. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Ерөнхийлөгч ЖДҮ дээр хориг тавьдаггүй ээ. Нэг гараараа шударга ёс яриад нөгөө гараараа шулмын ёс яриад байна л даа. ЖДҮ-тэй холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллагуудаас чуулганы хуралдааны үеэр мэдээлэл авч болох уу? Зарим нэг ЖДҮ-д холбогдсон гишүүд хуулийн байгууллагын ажилд саад болоод байгаа талаар албан бус мэдээлэл байна. Ипотекийн зээлийг 3 хувь болгох асуудлаар ажил хиймээр байна. Хүү буурахгүй байна. Эрдэнэтийн нэг залуу цэрэгт яваад амиа алдсан тухай мэдээлэл гарлаа. Хууль хүчний байгууллагууд улстөрч болчихсон юм уу?  Гэмт хэргийг шалгахад тодорхой хугацаатай шүүх эмнэлгийн дүгнэлт гараад гарсан дүгнэлтийг прокурорын байгууллага хянасны дагуу ярьдаг болохоос гадны нөлөөтэй нөлөөгүй гэдгийг шууд ярьдаггүй. 

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: УИХ-ын даргыг чөлөөлөх хуулийн заалтыг нэн яаралтай горимоор хэлэлцүүлнэ гэсэн. УИХ-ын даргыг огцруулах асуудлыг өнөөдрийн үдээс хойш хэлэлцмээр байна. УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, өнөөдрийн хуралдаанаар хэлэлцээд шийдвэрлээд өгөөч гэсэн горимын санал байна. 

УИХ-ын гишүүн Л.Болд: УИХ-ын 39 гишүүн хуулийн дагуу УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барьсан. Өдөр бүр бидэнд мессеж шаардлага ирж байна. Горимын санал хураагаад энэ асуудлыг шийдэх хэрэгтэй байх.  

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан: Өнөөдөр УИХ-ын даргыг олонхын саналаар чөлөөлөх хууль хэрэгжиж эхэлж байна. Бид энэ хуулийн заалтыг 28-нд үйлчлүүлэх байсныг 25 гэж ойлголцсон. Би УИХ-ын Тамгын газрынханд  ирэх мягмар гарагт УИХ-ын даргыг чөлөөлөх асуудал төсөөлөл байна гэж хэлсэн. Манай байнгын хороон дээр 10 гаруй асуудал хэлэлцүүлэхээр хүлээж байна. Ирэх долоо хоногийн баасан гарагт УИХ-ын даргын шинэ даргыг томилох асуудлыг хэлэлцэх юм байна гэсэн төсөөлөлтэй байна.

УИХ-ын дарга М.Энхболд: УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг цаг гаруй хугацааны өмнө өргөн барьсан. Энэ асуудал энэ долоо хоногийн хэлэлцэх асуудалд ороогүй. Тиймээс учраас горимын санал хураалгах боломжгүй. Хуулийн дагуу асуудлыг шийдэх хэрэгтэй байх. 

Одоо чуулганаар Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. 
 
П.ГОО
Оллоо.мн
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-01-25 05:23:38
    пгоо мал зев бич тиймээс учраас гэж хэлээгуй байлгуйдээ
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах