Оны шилдэг оюутан тамирчид шалгарлаа
Монголын оюутны спортын холбооноос жил бүр “Оны шилдэг оюутан тамирчин”-ыг шалгаруулдаг улалмжлалтай. Энэ онд 25 дах удаагаа 2018 оны шилдэг оюутан тамирчдаа шалгаруулж, шагнал гардуулах ёслолыг өчигдөр/01.24/ МУБИС-д болсон МОСХ-ны Удирдах зөвлөлийн хурлын үеэр зохион байгуулжээ. Шагналыг МОСХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Батсайхан гардуулж өгсөн байна.

2018 ОНЫ ШИЛДЭГ ОЮУТАН ТАМИРЧИН
 
  1. Г.Ануужин – Хүндийн өргөлтийн ОУХМастер
 
Г.Ануужин Улаанбаатар хотод төрсөн. МУИС-ийн оюутан. Польш улсын Биала Подласка хотод зохион байгуулагдсан Дэлхийн оюутны аварга шалгаруулах хүндийн өргөлтийн төрөлд амжилттай оролцож 63 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн юм. Түүний Дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээний амжилтаар 2018 оны Монгол Улсын шилдэг оюутан тамирчнаар шалгарууллаа.
 
  1. П.Мөнх-Оргил – Сагсан бөмбөг
 
П.Мөнх-Оргил Бага-Нуур дүүрэгт төрсөн. ШУТИС-ийн Уул уурхайн ашиглалтын технологийн 3-р курсийн оюутан. Малайз Улсын Куала Лумпур хотноо 2018 онд зохион байгуулагдсан Ази тивийн 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнээс хүрэл медаль, БНХАУ-ын Шиамень хотноо болсон Дэлхийн оюутны 3х3 сагсан бөмбөгийн лигийн тэмцээний шилдэг 8 багт шалгарсан амжилтаар 2018 оны Монгол Улсын шилдэг оюутан тамирчнаар шалгарлаа.

Б.ОД
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.