Армийнхаан, хүн чанартай хүнлэг байгаач
Эрүүл саруул, идэр чийрэг биетэй, эрүүл мэндийн үзлэгт тэнцсэн сайхан хүүгээ эр цэргийн албанд мордуулаад гурван сарын дараа цогцсыг нь хүлээж авна гэж хэн санах билээ дээ. Хүүгийнхээ хөрсөн цогцсыг хүлээж авсан авсан ээж, аав, ах дүү нарт ямар хэцүү байгаа бол.

Хүүгээ албанд явуулсан болохоос авсанд ороод ир гэж явуулаагүй байлтай.  Дорноговь аймгийн Зүүнбаян сумын 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэрэг А нас барсан хэрэг энэ сарын 22-нд гарлаа. Харамсалтай байна. Хууль хүчнийхэн болохоор гадны нөлөөгүй нас барсан гэж өчигдөр мэдээлэл хийсэн.

Салбарын сайд нь тоосон шинжгүй тайлбар өгсөнд ар гэрийнхэн болон олон нийт дургүйцэж эхлэв. Ядаж хүнлэг байж сураач, армийнхаан. Хүний нялх үр амиа алдчихаад байхад хүн ёсоор эмгэнэл илэрхийлчихгүй дээ гэж бодож байна. Хэрвээ өөрийн тань ойрын тань хүүхэд амиа алдсан бол гэсэн бодлоор нэг бодоод үзэхгүй дээ.

Үхлийн шалтгаан нөхцлийг эцэслэн тогтоогоогүй юм байхад цагдаагийн байгууллагаас яаран “Хүүрийн толбо” гэсэн мэдээлэл хийв. Хүүрийн толбо гэж юу байдаг юм бэ, үүнийгээ шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тайлбарлаад өгөөч.
Эв эрүүл эсэхийг нь хоёр шатны эмчийн үзлэгээр оруулж цэрэгт татна, тэгээд хүүрийг нь явуулаад, "Хүүрийн толбо" гэж ийм юм байдаг гэж тайлбарлах нь зохистой юу. Үхсэний хохь болж ар гэрийнхнийг арай муухай доромжилж байгаа юм бишүү.

Ах нь “Гадны нөлөөгүй нас барсан гэж худлаа хэлээд байна. Миний дүүг ухаан балартал нь зодож, хөнжлийг нь үүрүүлж гүйлгэсэн гэж цэргүүд нь ярьж байна билээ. Бүх баримт нь ч байна. Энх цагт эр цэрэгт явуулсан дүүгээ алдсанд харамсалтай гомдолтой байна. Салбарын сайд болоод холбогдох дарга нар нь илт худлаа хэлж, ярьж байна” гэж уйлан ярьсан юм.

Ийм байж болохгүй ээ, хүний хайртай үр амиа алдчихаад байхад хүнлэг, хүн чанартай ёсзүйтэй байхыг хүсье ээ, салбарын яам болон армийнхаан.

О.Гэрэл
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • GVJ 2019-01-30 00:20:04
    ТӨРИЙН НАРИЙН БАТБИЛЭГИЙГ ЗАЙЛУУЛ.
    203.91.115.46
    Мэдэгдсэн Хариулах
  • zocin 2019-01-25 16:56:37
    said iin hariuclagagyi baidal ene ,yagaad salbartaa iim um bolson baihad shalgaad yneniigni helj boldoggyi um be
    83.9.138.155
    Мэдэгдсэн Хариулах
  • С.Эрдэнэ яг ийм хэрэг хийсэн. 2019-01-25 14:30:41
    Армийг мэргэжлийн цэрэгтэй болгоно гэсэн нам байвал саналаа өгөхөд бэлэн бна. Аядуу зөөлөн даргатай намынхан бодоорой. Алуурчин даргатай нам ч бас.
    77.16.65.211
    Мэдэгдсэн Хариулах
  • au 2019-01-25 14:29:30
    БХЯ болон ЗХЖШ,төрөл цэрг-н командлуудад мэдлэг чадвар муутай арми дагаж амиа хоохойлсон сэтгэлгээ дорио чадвар 0 хэсэг бүлэг хурандаа & ахлагч нарыг чөлөөөлөөч...
    64.119.19.162
    Мэдэгдсэн Хариулах
  • яана даа, харамсаж байна 2019-01-25 10:34:28
    БАТЛАН хамгаалах яамны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж байж цэргийн амьдралыг өөрчлөх боломжтой. БАХЬ байдгаараа бол эмгэнэлт явдал давтагдах л болно
    103.26.193.254
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-25 08:17:11
    Тэр мэдээлэл хийж байгаа цагдаа эмэгтэй ямар аймаар үгээр ямар итгэлтэй зүйлүүд хэлэв. Ер нь ярьж хэлснээрээ шийдчихдэг гэдэгтээ итгэлтэй байсан байх. Цаг өөр
    124.158.95.187
    Мэдэгдсэн Хариулах
  • Алх 2019-01-25 07:10:46
    өөрийг нь яргалж ал..
    66.181.160.107
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-25 06:22:32
    Муу үмхий улс төрийн гар хөл САЙД нэртэй новш минь чиний ҮР ХҮҮХЭД ЦЭРЭГТ ЯВСАН УУ яваагүй бол очоод амиа алдвал ЧИ ИНЭЭХ НЬ холгүй гадны нөлөөгүй гээд суух уу ...
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • яана даа, харамсаж байна 2019-01-25 05:50:25
    ТЭР сайдын ярьж , биеэ авч явааг нь хараад ёстой гутсан. ИЙМ нөхрөөр сайд тавих хэрэг байна уу? САЙДТАН ажлаа хийгээчээ, таны ажил муу байна
    103.26.193.254
    Мэдэгдсэн Хариулах
  • Fhd 2019-01-25 04:53:34
    Gants neg shanaa avahgui bol yun er hun bee tsereg bol tsereg tushaalaar l bh estoi gudamjaar duuren er em ni medegdehgui novshnuud
    202.9.42.181
    Мэдэгдсэн Хариулах
  • бибид 2019-01-25 03:54:42
    Хүн нас барсаны дараа 1-4 цагийн дотор цуснууд хүндийн жингээрээ биений байгаа байрлалаас шалтгаалж доор тунарч үлдэхийг хүүрийн толбо гэдэг юм билээ.
    202.72.244.219
    Мэдэгдсэн Хариулах
  • Ju 2019-01-25 03:51:04
    Hunii ami shu dee.amiig zaaaval neh.bur dasal bolchihson novshnuud.oorsdiin huuhed n tseregt yavj haragdaach.muu sain aluurchid
    103.26.193.12
    Мэдэгдсэн Хариулах
  • Уран 2019-01-25 03:02:00
    Цэргийн газрын сахилга бат дүрэм журам нь уландаа гишгэгджээ. Бүх дарга нарт нь шат шатанд нь арга хэмжээ авах хэрэгтэй шд. Монгол төр иргэнийхээ амь насыг хамг...
    192.82.65.202
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-25 02:46:56
    ХАЙРТ ХҮҮХДҮҮДЭЭ цэрэгт битгий явуул, яг үнэндээ цэрэгт сурах юм байдаггүй юм нэг бол худлаа ярьж, нэг бол хулгай хийж сурдаг юм, одоо үхдэл болж ирдэг бол
    139.5.216.196
    Мэдэгдсэн Хариулах
    • иргэн  2019-01-25 03:19:30
      ер нь бол хүнии амь нас хайран байлгүй яахав гүнээ харамсаж байна Гэхдээ муу эр дайнд хөөрнө гэгчээр чи муу иал одоо юу гэж хуцаад байнаа хайрт хүүхдүүдээ цэр...
      103.57.93.126
      Мэдэгдсэн Хариулах
      • зочин 2019-01-25 03:30:14
        харин тиим иимэрхүү сагсуу юм нууд юу ярьж бөйгаагаа ч мэдэхүй л байгаа хувь хүнии амь нас бүхнээс үнэтэй гэж үнэн ч эх орноо хамгаалах тусгаахр тогтнолын ...
        103.57.93.126
        Мэдэгдсэн Хариулах
  • Zochin  2019-01-25 02:44:28
    Buzar aluulchdiig amiig amiar solih heregtei
    64.119.23.129
    Мэдэгдсэн Хариулах
  • 1456 2019-01-25 02:39:24
    Аймшигтай алуурчид...
    66.181.160.107
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-01-25 02:34:33
    хүүхдээ цэрэгт явуулах уу.яах уу ямар аймшиг бэ. Монголоор дүүрэн генаралуудаа. та нар ажлаа хийхгүй жа дарга, ахлагч нартаа даатгачихаад "МАШ НУУЦ" кинон дээ...
    59.153.115.144
    Мэдэгдсэн Хариулах
  • Ээж 2019-01-25 02:30:47
    Нэг л их хууль, дүрэм, торгоно гэж далайлгасан улсууд, ямар ч ээж ийм аллага гараад байхад хүүхдээ өгөөд явуулчихъя, зодуулж байг гэж бодохгүй л дээ.
    103.14.36.6
    Мэдэгдсэн Хариулах
  • Яяя 2019-01-25 02:20:29
    Сэтгэцийн эрүүл мэндийг шалгаж албанд томилмоор юм. Эрүүл хүн ийм юм хийхүү
    202.126.89.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-01-25 02:16:24
    1980 д онд социализмын үед Дэглэгчдэ дэг хэрэгтэй.гэсэн том нийтлэл гар Армийн ангиудад гарч байсан дэг яргалалыг бага ч гэсэн бууруулж чадсан юм одоо бас л ??...
    203.91.115.38
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-25 02:15:09
    Энхболд бөөс юу вэ? Цэрэг зодох зөрчил гараагүй. Гарах ёсгүй гэнэ.: Бөөс хүн алагдчихаад байна.Бат-Эрдэнэ бөөс надад хамаагүй гэдэг. Энэ бөөс бас энхболдод хал...
    66.181.168.81
    Мэдэгдсэн Хариулах
  • нэгэн ээж 2019-01-25 02:13:52
    эвий хүний сайхан үр. Цэргийн дэглэм гэж хаа газар байдаг л байх. Гэхдээ бас хэм хэмжээ, хүний ёс гэж баймаар даа
    203.91.114.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-25 01:55:52
    Батлан хам сайд та огцор ажилаа хийж чадахгшүй хүний амиар бүүт тогол
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах
  • ганаа 2019-01-25 01:50:01
    Маш яаран цагдаа нь мэдээлэл хийсэн дээ. Но-той эрүүл хүүхэд бахардаад цагаан хөөс цахараад унахад босгож чаддаг юм. Харин маш их бөөлжсөн байгаа нь ноцтой байн...
    202.72.244.219
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-01-25 01:48:55
    Өөр өөр орчин мэдлэг хандлага дадлагатай эрчүүд нэг тугийн дор нэг хүн шиг болоход хэцүү тэгээд л дэглэлт эхэлдэг буруу л даа олон жил энгэж л ирсэн
    202.9.43.210
    Мэдэгдсэн Хариулах