Г.Мандахнаран алтан медалийн төлөөх барилдана
Алдарт бөх Иван Ярыгиний нэрэмжит Гранпри тэмцээн өчигдөр/01.24/ ОХУ-ын Красноярск хотод эхэллээ. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 61, 70, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65 кг-ын жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан болж, манай бөхчүүдээс нэг тамирчин алт, найман тамирчин хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарав.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 70 кг-ын жинд Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран шөвгийн наймд нутгийн тамирчин Э.Бямбадоржийг оноогоор цэвэр, хагас шигшээд Казахстаны Асхат Слямхановыг 9:4-өөр тус тус ялснаар шигшээд шалгарав. Мандахаа гавьяат өнөөдөр алтан медалийн төлөөх барилдаанд дэлхийн хошой аварга эзэн орны Магомедрасул Газимагомедовтой хүч үзнэ.

Харин эрэгтэйчүүдийн 57 кг-д гавьяат тамирчин Э.Бэхбаяр,ОУХМ Н.Насанбуян, 61 кг-д ОУХМ Г.Отгонбаатар, 70 кг-д спортын мастер Э.Бямбадорж, эмэгтэйчүүдийн 50 кг-д спортын мастер Н.Анударь, 55 кг-д спортын мастер Б.Болортуяа, 59 кг-д ОУХМ А.Батцэцэг, 65 кг-д ОУХМ З.Болортунгалаг нар хүрэл медалийн төлөө барилдах юм.

Тэмцээн хоёр өдрийн форматаар болж байгаа бөгөөд медалийн төлөөх барилдаан өнөөдөр болно.

Б.ОД
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-01-25 05:38:20
    Алт авсан нэг тамирчин хэн бэ?
    64.119.20.127
    Мэдэгдсэн Хариулах
  • MOOGII 2019-01-25 05:14:39
    Мандахаа 74 биш 70-д барилдаарай цаашдаа, АМЖИЛТ ГАРГАХ ЖИН ШҮҮ...
    202.179.24.31
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-01-25 01:08:55
    гурав ялбал алт нэг ялбал хурэл гэхдээ челеет бехеер оросуудтай барилдана гэдэг дэлхийтэй барилдаж бна гэсэн уг дэг
    203.91.117.8
    Мэдэгдсэн Хариулах