ТАЗ-ийн эрхийг нэмэгдүүлнэ
Чуулганы үдээс өмнөх хуралдааны төгсгөлд “Төрийн жинхэнэ албан хаагч болон төрийн албанд нэр дэвшигчийн эрх зөрчигдсөн тухай маргааныг хянан шийдвэрлэх журам батлах тухай” УИХ-ын тогтоолын анхны хэлэлцүүлгийг хийлээ. Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулж гишүүд асуулт асууж, санал хэлэв.

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн гишүүдийн асуултад хариулахдаа, Төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон, хууль бусаар ажлаас чөлөөлсөн, халсан эрх зөрчсөн эсэх маргааны талаар өмнө нь Төрийн албаны зөвлөл зөвлөмж, дүгнэлт гаргадаг байсан. Харин өнөөдөр Төрийн албаны зөвлөлийн эрхийг нэмэгдүүлж, төрийн жинхэнэ албан хаагчийн сонгон шалгаруулалт болон, хууль бусаар ажлаас чөлөөлсөн, халсан талаарх маргааныг хянан шийдвэрлэхээр болсныг онцолж байлаа. Ингээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны үдийн завсарлагааны цаг болсон тул тогтоолын төслийг үдээс хойших хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр боллоо 

Чуулганы хуралдаан үдээс хойш 15.00 цагаас үргэлжилнэ.
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.