Авто зам ашигласны төлбөрийг шинэчлэн тогтоох нь зүйтэй гэж үзжээ
Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслээс Авто замын тухай хуулийн  заалтыг үндэслэн 2015 оноос авто зам ашигласны төлбөр авч эхэлсэн. Өдгөө нийслэлд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл хөдөлгүүрийн багтаамжаасаа хамаарч авто зам ашигласны төлбөрт 10-60 мянган төгрөг төлж буй. Харин орон нутагт бүртгэлтэй тээврийн хэрэгсэл шалган нэвтрүүлэх товчоогоор нийслэл рүү орохдоо 1000-5000 төгрөг төлж эхэлсэн юм.

Гэвч Авто замын тухай хуульд өөрчлөлт оруулсан тул төлбөр авах замын чиглэл, хувь хэмжээг орон нутгийн Засаг дарга бус, ИТХ-аас тогтоох болсон. Тиймээс 2015 онд гаргасан нийслэлийн Засаг даргын захирамжийг хуульд нийцүүлэх өөрчлөх шаардлага гарчээ. Холбогдох албаныхан төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулахгүйгээгээр нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэн батлахаар Тэргүүлэгчдийн өчигдөр/01.23/-ийн хуралдаанаар хэлэлцүүлсэн байна. Тэргүүлэгчид уг асуудлыг нийслэлийн ИТХ-аар хэлэлцүүлэхийг дэмжжээ. Ингэхдээ төлбөрийн хэмжээнд өөрчлөлт оруулах шаардлагатайг хэлсэн байна.

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал жилээс жилд нэмэгдэж буй тул автомашины зохистой хэрэглээг нэвтрүүлэхийн тулд зам ашигласны төлбөрт өөрчлөлт оруулах нь зөв гэж Тэргүүлэгчид үзэж буй аж. Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Э.Ганхүүгийн хэлж буйгаар төлбөрийн хэмжээг нэмэх боломжтой гэнэ. "Орон нутгаас нийслэл рүү зорчигч тээвэрлэж буй бага, дунд, том оврын автобус шалган нэвтрүүлэх товчоогоор орохдоо хураамж төлдөггүй. Орон нутгаас нийслэлд ирж буй хүмүүсийг нийтийн тээврээр үйлчлүүлж, төлбөр хураамжийг давхардуулахгүй байхаар уг зохицуулалтыг хийсэн. Гэтэл өнөөдөр үр дүн авчрахгүй байна. Үүнийг болиулах хэрэгтэй" гэж олонх Тэргүүлэгч санал нэгджээ. Тиймээс Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөрт төлбөрийн хувь хэмжээг өөрчлөх судалгаа хийж, танилцуулах үүрэг өгсөн байна.


Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2019-01-25 06:43:27
    Эсэргүүцэж бна. Чанартай замаасаа төлбөрөө авдгаараа ав өгнө зүгээр . Чанаргүй замаар явуулж машин техник амь насанд эрсдэл учруулж болзошгүй замуудад өгмөөргүй...
  • Том 2019-01-24 08:09:07
    Том оврын хүнд (30, 40тн) даацын машинууд хотын замыг хамгийн их эвддэг гол буруутан мөн учраас тэднээс их татвар авах хэрэгтэй!!!
  • Зочин 2019-01-24 07:23:56
    Бас л татвар нэмэх тухай яриад эхэллээ. Ерын хүүрнүүд юмаа. Одоо авч байгаа татвар нь хангалттай өндөр бгаа ш дээ