Зодуулж амиа алдчихаад байхад золгүй байдлаар гэж яриад хэргийг хаах вий
Дорноговь аймгийн Зүүнбаянгийн 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч бусдад зодуулсны улмаас амиа алдсан харамсалтай хэрэг хоёр хоногийн өмнө гарав.

Тодруулбал, тус ангид алба хааж байсан хугацаат цэрэг Б.Алтантулга нас барсан байна. Хэрэгт холбогдуулж ангийн ахлагч Мандалхангайг цагдан хорьжээ.

Биеийг нь хөх эрээн болтол зодсон зураг нь цахим сүлжээнд их тарж байна. Ер нь энэ ангид дэг нэртэй яргачлал хэрээс хэтэрчээ. Хоёр жилийн өмнө ангийн ахлагчдаа зодуулсан цэрэг хөхөө өвлийн хүйтэнд хөлийнхөө хурууг хөлдөөж, улмаар тайруулж байсан харамсалтай хэрэг гарч байсан.

Ээж аавын хүүг хүмүүжүүлэх нэрээр ингэж яргачилж, тамлан зовоож, амь нас эрүүл мэндийг нь эрсдэлд оруулж болдог юмуу, салбарын сайд, ангийн захирагч Д.Өлзийбаяр аа. Зодуулж нас барчихаад байхад золгүй байдлаар амиа алдсан гээд хэргийг хаах вий дээ. 

Салбарын яамнаас нь болохоор “Зүүнбаянгийн цэргийн ангид амиа алдсан цэргийн талаарх мэдээлэлд болгоомжтой хандаарай. Үрээ алдсан ар гэрийнхэн хүнд байгаа. Хэргийн газар дээр Жанжин штабаас ажлын хэсэг гарч ажиллаж байна. Цагдаагийн байгууллагынхан ажиллаж байна. Эцсийн дүгнэлт хараахан гараагүй байна. Гарахаар албан ёсоор мэдээлэл өгч, буруутай албан тушаалтанд хариуцлага тооцох болно. Албан ёсны мэдээлэл ирэнгүүд мэдээлэх болно” гэж тайлбар хийж байна.

Үрээ алдсан аав ээж, ах дүү төрөл төрөгсөд ямар хүнд хэцүү байх нь ойлгомжтой. Энэ яргаллаа ангийн алба хаагчид эх орныхоо хат суусан эр хүн болгохын төлөө гэж нэрлэдэг. Арай ч дээ, 19 настай хүүг ийм болтол нь зодож амь насанд нь халдчихаад бас эх орныхоо төлөө алсан гэж ярих вий дээ.

Хүний нинжин сэтгэл хаачаа бэ. Яагаад Монголчууд дээр дооргүй ийм харгис хэрцгий байдаг юм бэ. Хүний нялх үрийг ийм болтол зодож, тамлах ямар шалтгаан нөхцөл байв.

Хүүхдээ цэргийн алба хаалгах гэж явуулдаг болохоос хүний гарт алуулах гэж явуулдаггүй юм. Хариуцлага хаана байна. Бүхэл бүтэн хүний нялх үрийг зодож амийг нь хохироосон хэрэгт хариуцлага тооцож салбарын сайд нь ч ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өг. Ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг ч ажлаас чөлөөл.

Нэмж хэлэхэд, тус ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаяр өмнө нь 350 дугаар ангийн захирагчаар ажиллаж байсан бөгөөд тус ангийн хоёр алба хаагч хээрийн сургуулилтын үеэр гранатанд өртөж нас барсан дуулиант үйл явдал болж байв. Тухайн үед хэргийг шалгаад хэрэгсэхгүй болгож байсан юм.  

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-01-25 02:49:05
    Зүүнбаян цэргийн ангийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцоруулж хаах хэрэгтэй тэнд хүний алтан ам жил бүр эндэж байна ард түмэн Зүүнбаянгынхан босох шаардлагатай
    202.21.127.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2019-01-25 01:45:28
    Бүгдийг шоронд хийх хэрэгтэй амийг амиар соль Ар гэр н сайн хөөцөлдөхгүй бол болохгүй шүү ХҮРЭЛСҮХ дээр ороорой.
    103.10.22.211
    Мэдэгдсэн Хариулах
  • харамсагч 2019-01-24 20:39:25
    Зүүнбаян цэргийн яргын газар болжээ. Цагдаа, шүүх эмнэлэг, цэргийн дарга нарын хувалдаан, хахуул байна. Гаднын нөлөөтэй нь харагдаад байхад нөлөөгүй гэж хуцаж
    59.153.115.144
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-24 19:17:37
    зүүн баян гэж нэг лалрын газар байна аа , наад муу ацад үлгэр дуурайлал болсон хөгшин офицерууд гэж бий шүү , нөхцөл бүрдүүлсэн гэж бүгдийг нь шоронд хий
    66.181.183.12
    Мэдэгдсэн Хариулах
  • ku 2019-01-24 17:58:22
    ЗХ салбар нэг иймэрхүү лоби танил тал харсан мэдлэг муутай хурандаа нарын цуглуулага болсон тэр дун даа БХЯ,болон Агаарын цэрэгт тэдн-г тэтгэвэрт хөөж гаргаачээ...
    64.119.19.230
    Мэдэгдсэн Хариулах
  • хар 2019-01-24 16:09:47
    ар гэрийнхэн нь хувийн арга хэмжээ авсан нь дээр байхаа йг тэр ахлагчид амийг амиар л солих ёстой
    66.181.189.80
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол улсын иргэн 2019-01-24 15:20:16
    Ерөнхий сайд У.Хүрэлсүхээ, Батлан хамгаалахын сайдаа Монгол улсад хүн амьд явах баталгаа байна уу. Та хоёрын сандал суудалаас илүү Монгол хүний ам нас чухал шүү...
    66.181.180.67
    Мэдэгдсэн Хариулах
  • teneg saidtai salbar ywahguiee 2019-01-24 13:06:36
    salbariin said mal ni yu hiideg ym boloo ene salbart baingal hun uhej gemtej baih ym
    182.160.1.135
    Мэдэгдсэн Хариулах
  • Зоч 2019-01-24 09:05:07
    Арай ч дээ МУУ МЭДРЭЛ МУУТАЙ, БОЛОВСРОЛГҮЙ НААД ХЭДЭН АХЛАГЧ НАРТАА ӨГЛӨӨ БОЛГОН ХҮНИЙ ХҮҮХДИЙГ АМИА АЛДТАЛ БҮҮ ЗОД ГЭЖ ХЭЛЖ БАЙ Л ДАА
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • а 2019-01-24 09:01:21
    Livor mortis гээд google- ээс хайгаад үзээрэй.
    103.229.122.160
    Мэдэгдсэн Хариулах
  • 465 2019-01-24 08:40:12
    энэ ангийн захирагч Өлзийбаяр гэдэг хүн нь хаа явсан газараа хүн алагдаад байдаг юмуу зайлуулаач бас нэг арын хаалганы баян айлын эрх новш биз
    203.91.115.46
    Мэдэгдсэн Хариулах
    • Цэрэг 2019-01-24 20:50:34
      Эмнэлэгт өвчтэй хүн сахиж байсан хүнийг шууд буруутгаж болохгүй
      66.181.160.13
      Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-24 08:08:16
    Батлан хамгаалах Яамны Сайд нь мэргэжлийн хүн биш шүү дээ.
    202.21.97.30
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-24 07:32:20
    Энэ ногоон хувцастаэнгууд одооч биш аль социализмийн үеэс цэргийн хашаа хуарандаа орхоор хүн биш болдог нь нууц биш шүү дээ.
    103.14.36.18
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин  2019-01-24 07:32:06
    Насаар нь чанга дэглэмтэй хорих ял оноох хэрэгтэй. Хүний хүүхдийг зодож албал ямар байдгийг бусад нь мэдэж аваг.
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-01-24 07:18:59
    Ийм гэмт хэрэг цэцэглэсэн бол хамгийн түрүүнд сайд нь явах хэрэгтэй
    203.91.115.249
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-24 07:13:12
    Бидний ярга далд хэлбэрт орсон. Энэ нь ахрлагч, офицеруудын дунд тархсан байдаг.Хэтэрсэн нэгэн ингэж цэрэг зодож алж байна. Ийм порецесс бий болжээ
    66.181.168.81
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2019-01-24 06:40:23
    ajlaas ni khalakh bish , shorond khii
    103.229.122.112
    Мэдэгдсэн Хариулах
  • Нямаа  2019-01-24 06:38:10
    Арай ч дээ бүгдийг нь ажлаас нь хал
    66.181.160.107
    Мэдэгдсэн Хариулах