МҮОХ-ны гишүүдийн хурлыг хойшлуулжээ

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн хурлын шийдвэрээр МҮОХ-ны гишүүдийн хурлыг 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр хуралдуулахаар шийдвэрлэсэн билээ.

Гэвч МҮОХ-ны Гишүүн Э. Мөнх-Очир нь Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд “2017.03.24-ний өдрийн Сонгуулийн комиссын Монголын Үндэсний Олимпийн Хорооны Ерөнхийлөгчөөр Д.Загдсүрэнг сонгосон тогтоолыг хүчингүй болгуулах, 2017 оны 3-р сарын 24-ний өдрийн МҮОХ-ны сонгуульд нийт нэр дэвшигчдээс Д.Загдсүрэнг эс тооцвол хамгийн олон санал авсан Э.Мөнх-Очир намайг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгосон тухай шийдвэр гаргахыг даалгуулах тухай“ гэсэн шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Дээрх нэхэмжлэлийг үндэслэн тус хэрэг дээр ажиллаж байгаа түүний өмгөөлөгч нь МҮОХ-ны Гишүүдийн хурлыг уг хэргийг шийдвэрлэгдэх хүртэл хуралдуулахгүй байлгах арга хэмжээг авахуулахаар шүүхэд хүсэлт гаргажээ. Уг хүсэлтийг ХУД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч хүсэлтийг хүлээн авч 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 183/ШЗ2019/01140 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах тухай” захирамжийг гаргасан байна.

Тус захирамжаар “МҮОХ-ны 2019 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр товлогдсон Гишүүдийн хурлыг хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаагаар хуралдуулахгүй байхыг МҮОХ-нд даалгасан”-ы улмаас Гишүүдийн хурал хойшлогджээ.

Б.ОД

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-01-24 07:17:57
    Загдсүрэн новш бас л М.энхболд шиг огцорддоггүй,үхдэггүй новш юм даа. Албан тушаалыг хуваан авч насаараа дарангуйлдаг ёсыг хэзээ халах юм бэ?
  • иргэн 2019-01-24 05:33:37
    юун хоер гурван жилийн емнех сонгуулийн маргаан бэ энэбишийн ууртай залуу яасан гэж олимпийн хорооны дарга болдог юм