Настнуудын нулимсыг үзсэн “Насны хишиг”
Сар шинэ дөхөж байгаа энэ үед настангууд ядарч, туйлдаж, хэцүүдэж байна. Цагаан сардаа бэлтгэх гэсэн ахмадууд тэтгэвэр, насны хишиг, одонгийн мөнгөнөөс өөр орлого байхгүй нь үнэн.

Цагаан сарын өмнө уламжлал ёсоор төрөөс олгодог насны хишгээ авах гэсэн ахмадууд гурван өдөр хүйтэнд банкуудын гадаа дугаарлаж, заримынх нь бие муудаж, даралт ихсэж түргэн тусламж дуудсан байгаа юм. “Эрт дугаарлаж авахгүй бол мөнгө нь дуусчихдаг” гэсэн ойлголттой эмээ, өвөө нар үүрийн 04 цагт ирж банкны гадаа дугаарлаад ч мөнгөө авч чадаагүй талаар хоёр хоногийн өмнө нулимс унаган ярьж байна билээ.

Нэг өвөө “Хоёр өдөр эрт ирж оочерлож байна. Банкныхан хүнд суртал гаргаад байх юм. Хүйтэнд зогсох газар ч алга, дэлгүүрүүдэд орохоор хөөгөөд байна. Настай хүмүүсийг дааруулж хөрүүлж, даралт хаванг нь ихэсгэж ингэж зогсоох гэж дээ” гэв.

Харин нэг эмээ “Өчигдөр, өнөөдөр оочерлож дугаарлалаа. Одоо болтол мөнгөө аваагүй. Одоо миний тархи өвдөж, зүрхээр хатгуулж байна. Надад эмч хэрэгтэй байна. Хэцүү байна” гэж уйлж байв. Эвий дээ, эвий. Буянаа эдэлж суух буурлуудад ямар буруу байх билээ дээ.

Хэдхэн төгрөгийн төлөө хар хүйтэнд дугаарлаж зогсоо өндөр настангуудыг харахад энэ бол үнэндээ Монголын эмгэнэл юм.

Үр хүүхэд, ач зээ нараа тойруулаад гэртээ өнөр өтгөн дулаан сууж байх ёстой ахмадуудыг ингэж зовоож, үйлийг нь үзэх ямар хэрэг байна. Насны хишиг болоод одонгийн мөнгийг нь тэтгэврийн дансаар нь дамжуулаад олгочихож болдоггүй юмуу гэсэн шүүмжлэл ч гарсаар байна. Ийнхүү шүүмжлэл дагуулсан “насны хишиг”-ийг өчигдрөөс олгож, ахмадуудын магнайг тэнийлгэж эхлэв.

Ихэнх ахмадуудын хувьд тэтгэврийн зээлтэй байгаа бөгөөд төрөөс олгож байгаа насны хишгээрээ сар шинийнхээ тавгийн идээ болон гоёлоо бэлтгэхээр зэхэж буй.

Хөөрхийдөө 50-250 мянган төгрөгийн төлөө үхэн хатан тэмцэж, дугаарлаж зогссон өвөө эмээ нар энэ мөнгөөрөө сар шинийнхээ бэлтгэлд л нэмэр болох гэж байгаа нь энэ. Өчигдөр 50 мянган төгрөгөө авчихаад баярласан өвөө “Одоо зах гарч, цагаан сараар өмсөх малгайгаа худалдаж авна даа” гэж хүүхэд шиг хөөрцөглөж баярлаж байхыг хараад өөрийн эрхгүй өрөвдөж, бас хайрлав.

Насны хишгээ өөрийн биеэр очих боломжгүй бол итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан хүсэлт гаргаж авах боломжтой аж.

65-69 настай ахмад настан 50 мянга, 70-79 настай ахмад настан 80 мянга, 80-89 настай ахмад настан 150 мянга, 90 ба түүнээс дээш настай ахмад настан 250 мянган төгрөгийн тэтгэмж хүртэнэ.

Насаараа хөдөлмөрлөчихөөд төрийн хайр хишиг гэж иймхэн мөнгө авч, баярын нулимс унагаж байна. Улс орны минь эдийн засаг сэргэж, иргэддээ ээлтэй хуулиуд гаргаж, бодитоор хэрэгжиж, нийгмийн амьдрал тэгширч өөдлөн дэвжээсэй, төлөвшөөсэй гэж хүслээ.  

О.Гэрэл
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-01-25 12:47:03
    Монголын ирээдүйг ганц алж байгаа хүмүүсдээ. МАН МАХН г шүтсээр байгаад дуусах хүмүүс. Ардчилсан нийгэм глобалчлагдаж байхад коммунизмаа л шүтээд сонгоно.
    66.181.179.56
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-01-25 03:01:29
    Mongolchuud ter tusmaa hugshchvvd arai solioroh yumaa nasnii. hishig ene ter halamj. Turuus uguhuur ergvvleed l zagnaad zvheed uilj unjaal tenegtej ug...
    66.181.177.229
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2019-01-24 17:41:04
    65 нас гэж МАН-ын олонхтой УИХ нарийн тооцсон байгаа юм. Ихэнх нь 65 хүрэлгүй орчлонгоос буцна. Үлдсэн хэд нь цөөхөн, тэгээд ч бас 70 хүрэх нь бүүрч цөөн байна ...
    202.179.31.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Dansaar 2019-01-24 08:28:25
    Dans mansaar ogchij boldoggui yum uu? Tetgever-ee dansaar avj boldog shuu de ter dansand ni avtomataar hiichiheer yaadgiin boloo?
    182.160.1.133
    Мэдэгдсэн Хариулах
  • ochin 2019-01-24 07:20:16
    Ter ATM mashiniig ajilluulj chadahgyu sh dee, hunleg setgel baisan bol arai eereer setgej boloh bailaa
    150.129.142.151
    Мэдэгдсэн Хариулах
  • Дөш 2019-01-24 07:18:14
    Монголын түүхэнд бгаагүй 2 тэнэг ийм л юм хийнэ дээ
    103.229.120.3
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!!! 2019-01-24 06:08:39
    Бөхийн дэвжээний эзнийг Төрийн толгойд залж, Цэргийн бага даргаар засгаа удирдуулахад ингэхээс ч өөр яах вэ дээ!!!!! 2020 онд дахин сонгоод үзээрэй!!!
    64.119.20.162
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-24 06:01:54
    Арай боловсронгуй маягаар настануудаа баярлуулаад данс руу шилжүүлчихмээр юм.
    66.181.164.43
    Мэдэгдсэн Хариулах
  • Ахмад настан  2019-01-24 04:51:41
    Дансаар нь хийчихвэл зүгээр байх юм. заавал настай байнауу? үгүйюү? гэж царайгий нь харах гэдэг юм байхдаа. гарт нь өгөх лгэсэн санаа юм байхдаа.
    103.212.118.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2019-01-24 04:48:21
    Хэддүгээр зуун бэ энэ чинь Тэтгэвэрийн данс рүү нь хийгээд болоо биз дээ. Монгол улсад бүтэх юм нэг ч алга.
    220.248.62.194
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-24 03:34:07
    40өөд оноос хойш хотод төрсөн ахмадууд цагаан сарыг 21-р зуунд амьдарч байгаагийн хувьд хуучин уламжлалаа оруулан шинээр сэтгэж тэмдэглэдэг болмоор байна
    202.9.43.212
    Мэдэгдсэн Хариулах
  • Зөвөө  2019-01-24 03:19:50
    Ямартаа ч авч эхэлжээ.. Халамжаас мөнгө нь орж ирэхгүй байсн гэнэ...
    66.181.160.107
    Мэдэгдсэн Хариулах
  • kkk 2019-01-24 02:37:45
    Данс руу нь хийж болдоггүй юм байх даа.
    202.131.246.179
    Мэдэгдсэн Хариулах
  • Нямаа  2019-01-24 02:07:28
    Хөөрхийдөө 50 мянган төгрөгөнд баярлана гэдэг хүүхэд шиг болжээ...
    66.181.160.107
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-01-24 01:45:47
    Насны хишигийг тэтгэвэрийн дансанд шилжүүлэх тэгээд АТМ аас авах гм олон боломжууд бий бид чинь зах зээлд хүнд үйлчлэх бус хүнд суртал гаргах гэж ойлгосон
    202.9.42.162
    Мэдэгдсэн Хариулах