“Бүлэггүй” АН-ын бүтэшгүй хүсэл
УИХ дахь АН-ын бүлэг АН-ын үндсэн дүрмийг бүх гишүүд ягштал хүлээн зөвшөөрч, мөрдөөгүй Ж.Батзанданг намаасаа хөөж, Л.Болд, Д. Мурат нарт сахилгын шийтгэл ногдуулсан юм. ЖДҮ-ийг дэмжих сангаас олон арван тэрбумын төгрөгийн нэн хөнгөлөлттэй зээл авсан У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага тооцох АН-ын улстөрийн шийдвэр гарсан. Үүнийг дэмжээгүй учир  Л.Болд, Д. Мурат  нарыг АН-аас нэр дэвших эрхийг дөрвөн жилийн хугацаагаар хассан. Харин энэ шийдвэрийг Л.Болд гишүүн дуулгавартайгаар хүлээн авсангүй. Тэр эхлээд бүлгээсээ, дараа нь намаасаа гарах шийдвэр гаргаж, өргөдлөө хүргүүлэв. Гэвч сар гаруйн хугацаанд түүний өргөдөл шийдэгдсэнгүй. Л.Болдыг бүлэг болоод намаас гаргах нь АН-д хэтэрхий эрсдэлтэй.
 

Намын дарга нь өөртөө таалагдахгүй хэн бүхнийг хөөж тууж, намын гишүүнчлэлээс хасах үйл явцын төгсгөлд сөрөг хүчнийх нь байр суурь хүртэл ганхаж, УИХ-д бүлэггүй болох нөхцөл үүслээ. 


Иймээс АН Л.Болдод хариу шаардлага хүргүүлээд байна. Энэ нь УИХ-ын гишүүнээс татгалзвал намаас гарч болно гэх тулган шаардалт. Харин Л.Болд гишүүний зүгээс чуулган бүрийн эхэнд бүлгээс гарах бичгийг албан ёсоор уншиж танилцуулахыг шаардаж “Хүн өөрөө шийдвэр гаргасан л бол тэр нь эцсийнх байдаг. Гэтэл түүн дээр нь янз бүрийн хууль зохион тайлбарлаж, хүний хэлсэн үгийг мушгин гуйвуулж байна. Ямар ч хүн өөрийнхөө асуудлыг өөрөө л шийдэх эрхтэй. Энэ хүн намын гишүүн хэвээрээ байна гээд хэдэн цаас бичиг шүүхэд өгөөд, энэ хэвээр минь явуулахыг бодохгүй байлгүй дээ. Хүссэнээ бол хасч байна.  Би УИХ-ын даргад бичиг хүргүүлнэ. Өөрөөр хэлбэл, би АН-ын бүлэгт байхгүй гэдгээ уламжилна. Намын дарга зэргээр дамжуулах шаардлагагүй. Харин намаасаа гарах өргөдлөө өгснөөр АН бүлэггүй болно гэсэн үг. АН-ын өнөөгийн удирдлагын гаргасан шийдвэр, УИХ дахь АН-ын бүлгийн даргын хийсэн хууль бус тайлбарыг эсэргүүцэж АН бүрэн шинэчлэгдэх хүртэл намын гишүүнчлэлээс татгалзав” хэмээн мэдэгдээд байна.

Намын дарга нь өөртөө таалагдахгүй хэн бүхнийг хөөж тууж, намын гишүүнчлэлээс хасах үйл явцын төгсгөлд сөрөг хүчнийх нь байр суурь хүртэл ганхаж, УИХ-д бүлэггүй болох нөхцөл үүслээ. Намын даргын ноёрхол, дотоод зөрчил хуваагдал нь тэднийг “бүлэггүй” болгоход хүргэсэн гэж хэлэхэд буруудахгүй.

 Нэгэнт АН сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахааргүй болсон учир УИХ-ыг тараах акцыг эхлүүллээ. УИХ-д “бүлэггүй” болж шившигтэйгээр сонгогчдынхоо өмнө очиж байхаар УИХ-ыг тараахыг илүүд үзэв. Үхэхдээ үхэр буугаа тавина гэгч болж байна. Үнэндээ УИХ-ыг тараах АН-ын хүсэл тийм амархан биелэлээ олохгүй гэдгийг тэд өөрсдөө ч мэдэж байгаа.
 
П.ГОО
Оллоо.мн
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • БАТ & БАТ 2019-01-27 17:48:56
    АН , НОТЛОГДООД ЯЛ ЭДЭЛСЭН НЭГ ЭХНЭРИЙНХЭЭ АМИНД ХҮРСЭН БАЙХ ѲНДѲР МАГАДЛАЛТАЙ ХҮН АМИНЫ НОТЛОГДООГҮЙ БАС НЭГ ХҮН АМИНЫ ХЭРЭГТЭЙ ЭРДЭНЭ ГЭГЧЭЭСЭЭ САЛААЧ Э...
    66.181.160.88
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-25 07:49:51
    бах мэлхийн тархи бүхэл бүтэн намыг удирдахад арай л жигжигдэнэ
    202.131.233.251
    Мэдэгдсэн Хариулах
  • NNJUT; 2019-01-24 11:00:07
    АН гэж одоо байгаа юм уу? нэр нүүрээ барсан ЭРДЭНЭ гэдэг хүн л хэвлэлээр балбуулаад байх юм,одоо байтлаа гэдэс гүзээ нь хагарч мөнгө цувсан зурагч байх шиг
    103.212.117.122
    Мэдэгдсэн Хариулах
  • Дагвасүрэн 2019-01-24 07:09:17
    Намын гишүүд ньүнэхээр тэгэж санаа зовоод байгаа юм бол удирдлагаа сольж болно ш дээ
    202.131.231.26
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэд 2019-01-24 06:57:22
    С.ЭРДЭНЭ "АН"-ын ДАРГА БАЙСАН ЦАГТ "АН" ӨӨДЛӨХГҮЙ ДЭЭ...
    64.119.21.141
    Мэдэгдсэн Хариулах
  • ард түмэн 2019-01-24 06:37:08
    C.Эрлэнэ зайл зальтай луйварчин энэ хулгайчийн гишүүн гэж юу бсийн нийгмийн даатгалын мөнгийг хулгайлж идээд яүартлаа таргалж гахай царайлчаадмэлхий царайтай
    66.181.190.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2019-01-24 06:20:31
    Бах мэлхий цуврал алуурчин удахгүй шорондоо буцаж очиноо гайгүй
    203.91.115.55
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2019-01-24 06:18:41
    Erdene ,Erdenebat hoer hotloltcood. Uls toroos yvsan n deer baina. Mongol humuusiig het basaj doromjloh oo zogsoo.odoo baitlaa shuuh shig 4 jil nasaar n ene t...
    120.16.235.192
    Мэдэгдсэн Хариулах
  • Байды 2019-01-24 06:03:07
    АН ын харалган бодлого удирдлагын ухаангүйн харгай өөр юуч биш
    202.126.89.175
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2019-01-24 05:26:19
    Гаднаас ажиглахад АН-ыг их хуралд төлөөлж буй Эрдэнэ, Эрдэнэбат нарын бодлогогүй үйлдлээс болж энэ өрөвдөлтэй байдалд орлоо. МАНАН-тай ямар нэг холбоотой биз
    103.206.195.166
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2019-01-24 04:33:12
    эрдэнэ намаа удирдаж чадахгүй байна
    66.181.179.124
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2019-01-24 02:00:46
    АН ын үндсэн нүүр царай л энэ шүү дээ ард түмэн итгэл өгөөд бүлэгтэй болгосон өөрснөө л үгүй хийсэн сонгуульд мөн л олонхи болсон бол засгаараа оролдоод болохгү...
    202.9.42.162
    Мэдэгдсэн Хариулах