51 дэх удаагийн буудлагын ДАШТ үргэлжилж байна
Буудлагын спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч бямба гаригт эхэлсэн. Испанийн Гранада хотод болж буй энэхүү тэмцээнд 100 гаруй орны 2027 тамирчин 55 төрлийн дасгалд өрсөлдөж байгаа юм. Дөрвөн жилд нэг удаа болдог ДАШТ-д манай улсаас Монгол Улсын гавьяат тамирчин, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа, ОУХМ Ц.Мөнхзул, Э.Даваахүү тэргүүтэй 15 тамирчин цэц мэргэнээ сорьж байна. Мөн энэ тэмцээний үеэр Олон улсын буудлагын холбооны тамирчдын зөвлөлийн хурал болж байгаа юм. Энэ хурлаар зөвлөлийн гишүүдийг сонгодог. Тэгвэл манай тамирчин О.Гүндэгмаа зөвлөлийн гишүүн сонгох сонгуульд нэр дэвшээд байгаа аж.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.