Эрчим хүчний бүтээн байгуулалт саатаж болохгүйг анхааруулав
Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт нар болон тус яамны газар хэлтсийн дарга нар Эрчим хүчний салбарт хэрэгжиж байгаа бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрийн нэгжийн удирдагч нартай уулзаж ярилцлаа.

Уулзалт ярилцлагын эхэнд Амгалан ДС-ын барилга байгууламж, ДЦС-III-ын 50 МВт-ын,  ДЦС-IV-ийн 123 МВт-ын , Дархан ДЦС-ын 35 МВт-ын, Дорнодын ДЦС-ын 35 МВт-ын өргөтгөлүүд, ДЦС- V, Эгийн голын УЦС, Шүрэнгийн УЦС –ын бүтээн байгуулалт, “Эрчим хүчний дэд бүтэцийг сайжруулах төсөл” болон бусад 10 гаруй төсөл хөтөлбөрүүдийн үйл явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл сонсч, тулгарч байгаа асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар ярилцаж, ЭХЯ-ны зүгээс  тодорхой үүрэг даалгаварыг хугацаатай өглөө. Ямар ч хүндрэл бэрхшээл тулгарлаа гэсэн бүтээн байгуулалтын ажлыг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэхийг төсөл хөтөлбөрийн удирдагч нарт  хатуу анхааруулж, шаардлагатай нөхцөлд удирдлага, хүний нөөцийн асуудлыг эргэж харах болно гэдгийг Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв онцгой анхааруулав.
С.Саранзаяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.