Эрхэм гишүүн та сонгогчдоо эргэж , амлалтаа биелүүлнэ үү
Манай сонин энэ удаа “Гишүүдэд дайх үг” буландаа УИХ-ын гишүүн Ж.Батзанданг онцолж бай­на. Тэрбээр Баянзүрх дүүр­гийн иргэдийн итгэлийг хүлээж пар­ламентын зөө­лөн сэнтийд заларсан билээ.

Тэгвэл эрхэм гишүүн танд иргэд, сонгогчид чинь манай сониноор дам­жуулан үг дайж буйг хүлээн авна уу.
Учир нь та 2012 оны УИХ-ын сонгуулиар баянзүрхчүүдэд “Ядуурал гэгчийг алга болгоно. Зам талбай тавьж өгнө.

Гудамж талбайг гэрэлтүүлнэ. Өрхийн амьжиргааг дээшлүүлнэ” гэх зэргээр амлаж, сонгогчдын итгэлийг хүлээж УИХ-д сонгогдсон.

Харин өнөөдөр ийнхүү амласанаа мартчихсан төдийгүй сонгогчдынхоо буйрыг эргэдэггүй талаар баянзүрхчүүд дуу нэгтэй хэлж, таныг шүүмжилж байх юм.

Баянзүрх дүүргийн II хорооны иргэн Т.Отгонцэцэг: Хүний урманд нэг ч амлалтаа биелүүлээгүй

Ямар сайхан зүйл ам­ла­сан билээ. Хүний ур­манд өнөөдөр нэг ч ам­лалтаа бие­лүүлээгүй. Ам­ласан зүй­лүү­дийг нь ха­рахаар амьдралд хэрэг­жих бо­ломжгүй юм нэг ч алга. Яагаад амлалтаа бие­лүүлдэггүй юм, бүү мэд. Иргэд сонгогчидтойгоо хааяа л нэг ирж уулзаж байгаа харагддаг.

Энд тэнд уулзалт хийнэ гэхээр очиж сонирхдог. Очихоор дандаа л хөгшчүүл тойруулж суу­чихаад зам, барилга, хог гэх мэт аар саархан зүйлээр тархийг нь угааж байдаг. Ма­­най хо­роонд цэцэрлэг, сур­­гуу­лийн хүртээмж маш муу. Үнэ­хээр тулгамдсан асуудлын нэг. Гурван хороо­ны дунд ганцхан цэцэрлэг байх жишээний.

Намрын на­март л цэцэр­лэгийн үүд долоо хоног сахиж байна. Ядаж энэ зовлонгоос нимгэлээд өгөх хэрэгтэй шүү дээ. Хүүхдээ цэцэрлэгт оруулж чадаагүй олон аав, ээж байна. Тэд ажил хийж, амьдралаа дээш­лүүлэх хэ­рэгтэй биз дээ. Ядаж цэцэрлэг, сургууль нь хүр­тээмжтэй баймаар байх юм.

Баянзүрх дүүргийн III хорооны иргэн Л.Долгор: Амьдрал өдрөөс өдөрт л дордоод байна

Хийсэн зүйл байдаг л байлгүй дээ, мэдэхгүй юм. Энэ хавийн тохижилтыг хотын дарга л хийлгэж байгаа гэж сонссоноос гишүүд хийлгэж байгаа гэж сонссонгүй. Уг нь Ж.Батзандангаас эх­лүү­лээд л Баянзүрх дүүр­гээс сонгогдсон гишүүд жигтэйхэн сайхан зүйл амласан. Хийж байгаа зүйл нэг ч алга. Амьдрал ахуй ч дээшилсэнгүй. Өдрөөс өдөрт л дордоод байх юм. Бараа бүтээгдэхүүний үнэ дийл­дэхээ байлаа. Их, дээд сургуулийн төлбөрийн үнэ ч тэнгэрт хадлаа. Хүүх­дүү­дийн маань цалин нэг үзэгдээд л барагддаг болсон. Бид ч их л тарчиг амьдарч байна даа.

Дээр нь гишүүд бидний үгийг сонсдоггүй. Болдогсон бол бараа, бүтээгдэхүүний үнийг тогт­воржуулмаар, бас сургууль, цэцэрлэг нэмж барих хэрэгтэй байна.

Баянзүрх дүүргийн V хорооны иргэн Г.Мягмар: Ядаж амлалтаа биелүүлээч ээ

Үнэнийг хэлэхэд баян­зүрх­чүүд харамсч байсан. Манай дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Арвин, Ж.Батзандан нар юу хий­сэн юм. Юу ч хийгээгүй шүү дээ. Их сайхан зүйл амласан. Амлалтаа санаж байгаа бол ичээсэй. УИХ-ын гишүүн Д.Арвин ч сүйрч, намаа солиод солиороод алга болсон. Одоо Ж.Батзандан гишүүн ичээсэй. Гудамжинд тэмцэгч байхдаа ямар их зүйл хийдэг байлаа.

Ямар сайхан зүйл ярьж, гишүүдийг нүүр хийх газаргүй болгодог байлаа. Гэтэл тэр хүн өнөөдөр тэднийхээ нэг болчихоод бид­нийгээ мартчихсан бай­­на. Иргэд, сонгогчдоо ор тас мартчихсан сууж бай­на шүү дээ. Амласан зүй­­лээ март­чихсан бол мөрийн хөтөлбөрөө эргэж хар гэж хэлье.

Мартаагүй бол биелүүлээч гэж л хүсэх байна. Иргэд, сонгогчдын чинь амьдрал элгээрээ мөл­хөж байна шүү дээ. Олон зүйл хийж чаддаггүй юм аа ­гэхэд ядаж амлалтаа бие­лүү­лээч ээ л гэж хэлэх байна.

Баянзүрх дүүргийн XV хорооны иргэн А.Балжинням: Томоохон бүтээн байгуулалтын ажил хийгдсэнгүй

Ж.Батзандан гишүүн УИХ-д гарч ирэхээсээ өмнө их сайхан зүйл амлаж байсан. Парламентад суугаад хоёр жил гаруй хугацаа өнгөрч байхад олигтой нэг ч зүйл хийсэнгүй.

Гудамж, талбайг гэрэл­түүлж, цэцэр­лэгжүүлэх юм хэлсэн хаа­на байна. Хааяа л нэг телевизээр ярьж байгаа нь харагддаг болохоос иргэд, сонгогчтойгоо ховор уулздаг.

Манай хороо битгий хэл дүүрэгт томоохон бүтээн байгуулалтын ажил ч хийгдсэнгүй. Би л хувьдаа олж харахгүй байна. Өнгөрсөн сонгуулиар юу амлаж байсан түүнийгээ л биелүүлээсэй, хийгээсэй.

Өглөөний сонин
Б.Төрбат
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ajil 2014-09-08 03:21:35
    huue batzandan buh ah naraa turd ajild oruulsan. Ene ajil sh dee
    202.70.42.98
    Мэдэгдсэн Хариулах
  • ollood 2014-09-08 02:36:26
    olloo zahialgat medeelel gargadg bolj de
    103.9.91.146
    Мэдэгдсэн Хариулах