Гурван асуудлаар УИХ, Засгийн газарт хандана гэв

МҮЭ-ийн холбоо түүний гишүүн байгууллагууд хамтарч мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс Нийгмийн даатгалын шимтгэлийг 2018-2020 он хүртэл таван пунктээр нэмэгдүүлсэн шийдвэрийг цуцлах, Тэтгэвэр тогтоолгоход дараалсан таван жилийн дундаж цалин, хөлснөөс тогтоодог байсныг 2019 онд зургаа, 2020 онд долоон жил болгосон шийдвэрийг цуцлах, Банкны зээлийн хүүгийн дарамт их байгаа тул банкны зээлийн бууруулах чиглэлээр яаралтай арга хэмжээ авахыг УИХ, Засгийн газраас шаардаж буйгаа өнөөдөр мэдэгдлээ.

МҮЭ-ийн холбооноос өнгөрсөн оны IV улирлаас эхлэн хөдөлмөр, нийгмийн хамгааллын тулгамдаж буй цаг үеийн зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлуудаар УИХ, Засгийн газарт хандан удаа дараа шаардлага мэдэгдэл хүргүүлж байсан боловч одоог хүртэл эцэслэн шийдвэрлээгүй байгаа аж. 


П.АНИР
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2019-01-23 06:43:23
    Тууштай тэмцээч худлаа мэдэгдэл хийгээд л суух юм.