Жүжигчин Р.Адъяа өнгөрсөн жил эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр хуулийн байгууллагын хаалга татсан. Тэгвэл удаан хугацаанд шалгагдсан хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн Прокурорын газраас Р.Адъяад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг энэ сарын 9-ний өдөр хянан хэлэлцжээ.
Шүүхээс Р.Адъяаг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Харин Р.Адъяад зорчих эрхийг гурван сараар хязгаарлах ял оногдуулсан гэдэг нь худлаа гэв.
О.Гэрэл
Оллоо.mn