“Хүүхдийн автобус”-уудыг техникийн үзлэг, оношлогоонд хамруулж байна
Нийслэлийн Тээврийн газраас нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн өвлийн амралттай холбогдуулан “Хүүхдийн автобус”-ны нэгдсэн техникийн үзлэг, оношилгоог энэ сарын 21-25-ны өдрийн хооронд зохион байгуулж байна. “Хүүхдийн автобус”-ны техникийн бүрэн бүтэн байдал, “Хүүхэд тээвэрлэх автобус. Автобус бa үйлчилгээнд тавих шаардлага” MNS 6440 стандартын хэрэгжилтийг жилд хоёр удаа шалгаж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэжил арга зүйн зөвөлгөө өгч ажилладаг.

2018 оны намар нийт 73 хүүхдийн автобус зөвшөөрөл авсан бөгөөд 21-ны өдрийн байдлаар оношлогоонд нийт 8 тээврийн хэрэгсэл хамрагдаж, 4 тээврийн хэрэгсэлнь утаа, өнгө үзэмж, хаягжилт бүрэн бус шалтгаанаар тэнцээгүй байна. Нийслэлийн Тээврийн газраас ерөнхий боловсролын сургуулиудыг “Хүүхдийн автобус”-ны техникийн үзлэг, оношлогоондоо идэвхитэй хамрагдахыг сануулж байна.

Х.Хулан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.