Орон сууц худалдан авах нөхцөл залуу гэр бүлүүдэд боломж олгохгүй байна гэв
Эдгээр өдрүүдэд Монгол улсад барилгын салбар үүсч хөгжсөний 88 жилийн ойн баяр тохиож байна. Энэ хүрээнд 9 дүгээр сарын 5-7-ны өдрүүдэд буюу Мишээл экспо төв дээр “Барилга орон сууц 2014”үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдлаа. Үзэсгэлэнд гадаад, дотоодын барилгын материал үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид, барилга угсралтын гүйцэтгэгчид, хөрөнгө оруулагч, үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид зэрэг олон салбар хүрээний аж ахуйн нэгжүүд оролцож өөрийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ олон нийтэд сурталчилж байсан юм.


Мөн энэхүү  үзэсгэлэн яармагт бага дунд орлоготой иргэдэд зориулсан хямд үнэтэй орон сууцнуудаас гадна нийслэл хотод шинээр баригдаж буй тансаг зэрэглэлийн орон сууц, хаусуудыг танилцуулах бөгөөд дотоодын барилгын салбарт нэвтэрч байгаа  дэвшилтэт техник технологи, шинэ нэр төрлийн барилгын материал, тоног төхөөрөмжүүдийг дэлгэн үзүүлсэн.


Улаанбаатар хотын агаарын бохирдлоос үүдэлтэйгээр ард иргэд орон сууцанд амьдрахыг илүүд үзэх болсон  энэ үед тэдний эрэлт дээр тулгуурлан орон сууцны компаниуд үнээ   хэт хөөргөх үзэгдэл бий болоод байгаа билээ.  Иймд иргэд хямд боломжийн үнэтэй байр хайдаг болсон. Энэхүү үзэсгэлэг зорьж очсон иргэд хямд үнэтэй байр хайж буйгаа хэлж байлаа.  Ингээд бид үзэсгэлэн яармагыг сонирхож явсан залуу гэр бүлээс дараах зүйлсийг тодрууллаа



Залуу гэр бүлд тохирсон нөхцөлтэй компани байхгүй байна



-Үзэсгэлэн яармагыг бүгдийг сонирхож үзэв үү,  байрны үнэ ямархуу байна вэ?
-Байрны үнэ мөнгө судалж нэлээд явлаа. Үнийн хувьд 1.5-2.5 сая байх шиг байна. Гэхдээ энэ дундаж үнэ.Үүнээс ч өндөр үнэтэй байрнууд нэлээд байна. Бидний хувьд хямд байр хайж энэ үзэсгэлэн дээр ирсэн. Гэхдээ 1.5 саяас доош үнэтэй байр алга.

-Байр авах нөхцлийн хувьд ямар байна вэ?
-Нөхцөл бол яг л  урьдынх шигээ 30 хувиа төлөөд орох нөхцөлтэй юм байна. Залуу гэр бүлийн хувьд 30 хувь гэдэг бол боломжгүй зүйл л дээ. Тэгэхээр байранд орох бол залуусын хувьд бол мөрөөдөл юм байна. Өөрөөр хэлбэл орон сууц худалдан авах нөхцөл залуу гэр бүлүүдэд боломж олгохгүй байна гэсэн үг л дээ.

-Энэхүү үзэсгэлэнгийн үеэр зарим хорооллууд хямдрал зарлана хэмээн сурталчилж байсан хэр зэрэг хямдарсан байна вэ?
-Тийм их хямдарсан зүйл алга. Яахав яг одоо захиалга өгвөл бага зэрэг хямдруулна гэсэн хэд хэдэн компаниуд байна. Мөн бэлэн мөнгөөр авбал ганц, хоёр зуун мянган төгрөгийн наана юм байна.


Тус үзэсгэлэн яармагыг үзэж сонирхож явсан хүмүүсийн дийлэнх нь залуу хосууд байсан юм. Тэд бүгд л дээрхтэй адил зүйлийг хэлж байсан. Мөн тэд боломжийн үнэтэй бага талбайтай байр хайж байсан гэдгийг үзэсгэлэнд оролцогч компанийн төлөөллүүд хэлж байлаа. Тэдгээр залуус  байр худалдан авах нөхцлийг илүү уян хатан байлгахыг учирлаж байсан гэдгийг ч хэлсэн. Тодруулбал иргэдийн хувьд тэр дундаа залуу гэр бүлийнхны хувьд  урьдчилгаа 30 хувийг төлнө гэдэг хэтэрхий их байгаа аж. Тиймээс  цаашдаа  иргэдийн худалдан авах чадварт нийцүүлэн орон сууцны үнийг төрөөс бодитоор харж үзэж тогтоож өгөхийг хүсэж байгаа юм.

Энэ мэт үзэсгэлэн яармагыг зохион байгуулаад орон сууцны компаниуд өөрсдийн үйл ажиллагааг сурталчилж,  борлуулалтаа нэмэгдүүлээд өнгөрөх бус иргэд худалдан авагчид юу хүсч байгааг харгалзан үзэж иргэдийн нөхцөл  байдал, боломжид нийцсэн байр орон сууц барих нь чухал болоод байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zorig 2014-09-08 06:46:33
    tur zasgaas zaluu ger buliig demjih heregtei. 30.0 hubiig bagasgah heregtei.
    103.242.46.66
    Мэдэгдсэн Хариулах
  • хэхэх 2014-09-08 03:37:06
    хөнжлийнхээ хирээр жийж, адууныхаа хирээр исгэр гэж сайхан үг байнадаа
    202.131.227.42
    Мэдэгдсэн Хариулах
  • irgen 2014-09-08 03:31:59
    bayan ailiin mangar batsaanuud l iim yum medne dee aygui bol tanai etseg eh chn mongoliig huvaAJ IDEJ BGA YUMNUUDIIN 1 BIZ
    202.170.80.25
    Мэдэгдсэн Хариулах
  • Bayar 2014-09-08 02:55:05
    30%denduu baga bna. 50-70%iig n tolson tohioldold zeeld hamruul. Yamarch mongogui yum baij yum bairand oroh. Bolomjtoigoor n ger horoolold amidaraad hurimtlal bii bolgoj sur. daraa n buh yum bolno za mangar batsaanuudaa.
    98.220.224.153
    Мэдэгдсэн Хариулах
  • aaбө 2014-09-08 02:47:40
    Буцалтгүй тусламж биш. Эргэн төлөх боломжтой, орлоготой нэг нь зээл авна шүүдээ.
    202.131.227.42
    Мэдэгдсэн Хариулах
  • садөас 2014-09-08 02:24:48
    мөнгөгүй байж яаж авах гээд байгаа юм
    202.21.106.103
    Мэдэгдсэн Хариулах