Аймгуудын өрсөлдөх чадварын тайланг танилцуулна
Өнөөдөр дараах үйл явдлууд болохоор товлогджээ.

08:00 цагт: Төрийн ордонд Засгийн газрын хуралдаан болно.

09:00 цагт: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд "Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр"-ийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Эрх зүйн хөтөч" бэлтгэх эхний ээлжийн сургалт болно.

09:00 цагт: Корпорайт зочид буудалд Монголын жуулчны баазуудын чуулган болно.

09:00-17:00 цагт: Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн “Драгон”, “Мишээл экспо”, “Дүнжингарав”, 6 буудлын “Оргил” худалдааны төвийн салбаруудад хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх “Нээлттэй хаалганы өдөрлөг” болно.

09:30 цагт: Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцэнэ.

11:00 цагт: МҮЭХ-ны байрны хурлын зааланд УИХ, Засгийн газарт МҮЭ-ийн холбоо болон Мэргэжил үйлдвэрлэлийн салбарын холбоод, 21 аймгийн ҮЭ-ийн холбоо, Нийслэлийн ҮЭ-ийн холбоодоос нэгдсэн санал, шаардлагыг тавиж байгаатай холбогдуулж Хэвлэлийн бага хурал зарлаж байна.

MN мэдээллийн төвд
 
  • 11:00 цагт: Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабаас  хэвлэлийн бага хурал зохион байгуулна.
  • 12:00 цагт: Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс аймгуудын өрсөлдөх чадварыг 7 дахь жилдээ тодорхойлон үр дүнгээ танилцуулна.

11:30 цагт: Зууны мэдээ сонины хэвлэл мэдээллийн төвд "Бид уучлахгүй хөдөлгөөн" хуулийн этгээд болж үүсгэн байгуулагдсантай холбогдуулан "Авлига, албан тушаалын хэргийг шийдэх шийдэл" сэдвээр мэдээлэл хийнэ.

11:40 цагт: "Хангарди" ордны 14 дүгээр давхрын Хүндэтгэлийн танхимд нийслэлийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс Монголын өмгөөлөгчдийн холбоотой хамтран ажиллах санамж байгуулна.

15:00 цагт: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд "Виртуал музей" төслийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулна.

18:00 цагт: Корпорейт зочид буудалд Монголын Үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгчийн сонгууль, дүрмийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг болно.

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2019-01-23 01:03:15
    Бидний хөгжихгүй байгаа том шалтгаан бол аймаг бүр татвараа дээш нь тэгээд соц үе шиг хувирлана аймаг бүрт бие даах эрхийг нь өг тэгээд болоо
    202.9.43.90
    Мэдэгдсэн Хариулах