В.Путин хийн хоолойн асуудлыг ч шийдсэн байх магадлалтай
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин өнгөрсөн долоо хоногт манай улсад айлчлаад буцлаа. Зарим нэгний хүлээж байсан шиг “их хэмжээний бэлэн мөнгө” амлаагүй ч түүний айлчлал Монгол Улсын байр суурь, цаашид хөгжих хэтийн төлөвийг тодорхойлсон түүхэн ач холбогдолтой айлчлал болж чадсан гэж мэргэжилтнүүд санал нэгтэй дүгнэцгээж байгаа юм. Түүнийг “ММ” өнгөрсөн долоо хоногийн “Дуулиант нөхөр”-өөр нэрлэж байна.

Айлчлалын хүрээнд хоёр улсын хооронд “Иргэдийн харилцан зорчих нөхцлийн тухай”, “Хууль бусаар байгаа иргэдийн буцаан шилжүүлэх тухай”, “Улаанбаатар төмөр замын шинэчлэл, хөгжлийн стратегийн түншлэлийн тухай” зэрэг чухал хэлэлцээрт гарын үсэг зурж, олон санамж бичигт гарын үсэг зурлаа.

Бидний хамгийн их сонирхож байсан “Транзит тээврийн тухай” асуудлаар тодорхой шийдвэр гараагүй ч хөндөгдөж яригдсан нь том амжилт. БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх гол шугам болох “Сибирийн хүч” хийн хоолойн нээлт энэ сарын 1-ний өдөр Якутад болоход В.Путин оролцсон. Энэхүү Чаяндиний болон Ковыктинскийн байгалийн хийн орд, Балаганскийн үйлдвэрээс татах хийн хоолой Монголоор дамжих хамгийн өндөр магадлалтай /газар нутгийн байршлын хувьд/ юм. Хэвлэлд гарч байгаа мэдээллээр бол ОХУ, Хятад хоёр зүүн маршрутаар хий нийлүүлэх Засгийн газар хоорондын гэрээнд ирэх аравдугаар сард, баруун маршрутаар хий нийлүүлэх гэрээг арваннэгдүгээр сард байгуулж  магадгүй байгаа. Шанхайн хэлэлцээрийн үеэр олон нийтэд зарлагдсан “Монголыг тойрсон” маршрут албан ёсных биш гэдгийг уншигч та одоо ойлгосон биз. Тэгэхээр бидэнд энэ асуудлаар идэвхитэй хөөцөлдөх 1-2 сарын хугацаа /БНХАУ-ОХУ маршрутыг албан ёсоор батлах хүртэл/ байна. Саяын болсон айлчлалын үеэр болсон ганцаарчилсан уулзалтаар аль хэдийнэ яриад тохирчихсон байхыг ч үгүйсгэхгүй. Хийн хоолой барих ажил эхэлсэн ч гэсэн Благанск хүртэл баригдаж байх завсарт нөхцөл байдал өөрчлөгдөх боломжтой юм.    
  
“Сибирийн хүч” төслийн нээлт дээр хэлсэн үгэндээ  В.Путин “Шинэ хийн хоолой нь Ази, Номхон далайн бүсийн орнуудын нэн ялангуяа манай гол түнш Хятадтай эдийн засгийн хамтын ажиллагааг мэдэгдэхүйц бэхжүүлнэ” гэж мэдэгдсэн. “Сибирийн хүч” төслийн төлөвлөгдсөн зам нь баруун талаараа Горно Алтайгаар БНХАУ руу нийлж байгаа бол зүүн талаараа Владивостокт хүрч байгаа. БНХАУ, БНАСАУ-аас өөр зам байхгүй. Баруун чиглэл нь ялангуяа адармаатай. Барнаул, Томск, Биискийн ордуудаас холбочихож болмоор байтал заавал хаа байсан холоос зүтгүүлж байгаа нь газрын төслийн зургаас тодорхой харагдана. Цаг хугацаа, мөнгө төгрөг хэмнэх боломжийг хоёр хөрш мэдэж байгаа нь тодорхой. Тиймээс энэ чиглэлийн маршрут Монголоор дамжих магадлал хамгийн өндөр юм. Гол нь манайхан төсөлд ямар байдлаар орох вэ, боломжийг ашиглаад хөрөнгө оруулж чадах эсэх зэрэг асуулт л тодорхойгүй байгаа юм.  

“Оросоос юм гуйж царай алдаад хэрэггүй. Монголчууд зочилж ирсэн анд нөхрөөсөө юм гуйдаггүй. В.Путины айлчлалд ч энэ зарчмаар хандах нь зүйтэй” гэсэн санааг олон улсын тоймч Ш.Гантулга зэрэг хүмүүс дэвшүүлж байсан. Олон нийт ч дэмжих хандлагатай байсан бөгөөд айлчлал яг л энэ дүр зургаар явагдаж өнгөрсөн билээ. Оросуудын занг гадарлах хүний хувьд хэлэхэд, одоо төр, хувийн хэвшлийнхэн идэвхитэй хөөцөлдөж, яригдсан асуудлуудыг ажил хэрэг болгох л үлдэж байна.

Монголын мэдээ
Х.Батсайхан
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-09-08 02:04:07
    Дотроо алалцаад байгаа АН-ын засгийн газар дотоод асуудлаа цэгцэлж чадахгүй байна аа, ийм чухал гадаад асуудалыг зохицуулах чадвар байгаа болов уу даа, үгүй л болов уу даа,
    • ккк 2014-09-16 02:47:38
      МАН 20 орчим жил эрх барихдаа энэ асуудлыг ийм түвшинд ярьж байсан юм уу? МАН эрх барих 20 жилдээ монголыг элгээр нь хэвтүүлсэн шүү дээ.