ХЗХ-ноос мөнгө завшсан хэргийг шүүхээр шийдвэрлэлээ
Баян-Өлгий  аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, мөн хуулийн 272 дугаар зүйлийн 272.2 хэсэгт зааснаар А.Ганибал, А.Ханай нарт холбогдох “Байтерек” хадгаламж зээлийн хоршооноос 104,809,300 төгрөг завшсан гэх эрүүгийн  хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлээд байсан.

Тэгвэл сум дундын 2 дугаар шүүх 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж, шүүгдэгч А.Ганибалд бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 5 жил 1 сарын хорих ял, шүүгдэгч А.Ханайг албан тушаалдаа хайнга хандсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож  2 жилийн хорих ялыг тус тус оногдуулж шийдвэрлэсэн байна.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.