Ерөнхийлөгчөө, ЖДҮ-чин гишүүдийг хамгаалж үлдсэн тогтоолын төсөлд хориг тавиач
Он дамжин үргэлжилж буй ЖДҮ-чин гишүүдтэй холбоотой дуулиан үргэлжилсээр байна. Хэдхэн хоногийн өмнө парламент УИХ-ын гишүүн Г.Солтан, Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын гишүүний бүрэн эрхийг чөлөөлөх шаардлагагүй гэж үзэн, хамгаалж үлдсэн. Эдгээр дөрвөн гишүүний бүрэн эрхийг чөлөөлөхгүйгээр шалгах боломжтой гэж үзсэн учраас ийнхүү хамгаалж үлдсэн хэрэг. Гэтэл ангийнхан нь “амь тавин” авч үлдсэн ЖДҮ-чин гишүүд дахин асуудал үүсгээд эхэлсэн юм. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Солтан, Д.Дамба-Очир, Л.Энхболд нар яллагдагчаар татах тухай тогтоолтой танилцахгүй элдэв шалтгаан тоочиж хүндрэл учруулах болсон байна. Нэгэнт ангийнхан нь хамгаалж үлдсэн учраас ЖДҮ-чин гишүүд хуулийн өмнө ийнхүү том толгойлж байгаа бололтой. Гэхдээ асуудал дуусах болоогүй. ЖДҮ-чин гишүүдийг хамгаалж үлдсэн УИХ-ын тогтоолд Ерөнхийлөгч хориг тавих боломжтой.
 
Монгол Улсын Ерөнхийлөгч дараах хуулийн дагуу хориг тавих эрхтэй. 

Үндсэн хууль 33 дугаар зүйл.
 
  • 2.1.Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавих. Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг Улсын Их Хурлаар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний гуравны хоёр нь хүлээж аваагүй бол уг хууль, шийдвэр хүчин төгөлдөр хэвээр үлдэнэ.
 
Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хууль 12 дугаар зүйл
 
  • 7.Хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар саналаа илэрхийлж болно. Энэ нь уул хуульд хориг тавих бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад болохгүй.
  • 8.Улсын Их Хурлын баталсан хууль, бусад шийдвэрт Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д зааснаар бүхэлд нь буюу зарим хэсэгт нь хориг тавина.
 
Ерөнхийлөгчид хуулиар олгогдсон ийм эрх бий. Парламентын хамгаалж үлдсэн гишүүд хуулийн байгууллагын өмнө том толгой гаргасан хэвээр байна. Иймээс тэдний бүрэн эрхийг хэвээр үлдээх эсэх талаарх шийдвэрээ эргэж харах боломжийг гишүүдэд олгож, хориг тавих боломж танд байна Ерөнхийлөгч өө. Үгүй бол дахин дахин хууль зөрчиж, хууль бус үйлдлээ  парламентын гишүүдээр хамгаалуулж, бүрэн эрхтэйгээ үлдэх гишүүдийн тоо нэмэгдсээр байх нь. 
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Миеэ 2019-01-23 16:35:21
    Ерөнхийлөгчид заадаг хэх бэ? Эхлээд МАНАН г мөхөөж том дуулиантай хэргүүдийг шалгасны дараа ЖДҮ г шалгаж болно.
  • монгол ялнаа 2019-01-23 13:11:58
    Юм дараалалаараа байхыг ард түмэн хүсч байна. Эхлээд Манангаа арилгаад дараа нь ЖДҮ шүү. Хоёр туулай хөөвөл хоосон хоцорно гэсэн Чингис хааны сургаалыг мөрдөн...
  • Bayan 2019-01-23 05:39:41
    ЖДУ яах вэ гээд байгаа олгойнуудыг бурхан өршөөг.
  • Бат 2019-01-23 01:07:17
    Чухамдаа хэцүү асуудал хуулиас үзхэд гишүүд авч болохгүй гэсэн заалт олдохгүй чухамдаа улс төрийн ухамсарын л асуудал юм даа
  • иргэн 2019-01-22 11:40:04
    ЖДҮчид гэмт хэрэг хийсэн нь үнэн шүү дээ.
  • зз 2019-01-22 11:02:52
    авсан өгсөн нь тодорхой, буцаан төлөх нь тодорхой хориг тавиад яах юм томчуулын дараа болох асуудал юм уу
  • зочин 2019-01-22 10:15:27
    Ямар ч байсан хориг тавьж үзэх байх аа.
  • Hi 2019-01-22 06:54:59
    ЖДҮ болноо. Enuunii turuunii tomoohon herguud haana yvnaa, Miee mahan tolgoi hezee zailah vee,,,
  • ! 2019-01-22 06:13:25
    Offshort nuusan 17 terbumaa hezee Mongol erguulj awah we Battulga Eronhiilogchoo ?
  • zochin 2019-01-22 05:26:57
    ХҮҮКИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ АТГАСАН Ш ДЭЭ. ЮУ ГЭЖ ХОРИГ ТАВИХЫН
  • зочин 2019-01-22 05:12:09
    ЖДҮ яахав ээ, зээл, эргээд төлөгдөнө,,эхлээд МАНАН-н толгойлогчийг зайлуулж шударга шүүх цагдаатай болох хэрэгтэй,, Тэгэхгүй бол энэ бүлэглэл маш их аюултай шү...
  • Dornod 2019-01-22 04:42:15
    Hurliinhaa asuudliig tsegtslej baij,horig tabinaa.JDY chid sanaa amrah boloogvi shvv.!.
  • Urtaa 2019-01-22 04:19:13
    Horig tavihgui l dee neg tal yum choni
  • зочин 2019-01-22 03:57:16
    ЭНЭ ДӨРВӨН ЭТГЭЭДИЙН КНОП НЬ ХЭРЭГТЭЙ БОЛОХООР ЮУ ГЭЖ ХОРИГ ТАВИХАВ ДЭЭ. ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ХАРЖ Л БАЙЯ . ӨМНӨХ ХОЁР БООВНЫ АСУУДАЛД ХОРИГ ТАВИЖ БАЙСАН .ЭНЭ МӨНГӨ ...
  • Zochin 2019-01-22 03:55:28
    Uul ni khorig tabikh l kheregtei dee kharaj l baya
  • Зочин 2019-01-22 03:45:50
    Наад Женко чинь Хүүкийн хүмүүст хориг тавьж харагдаач
  • Ард 2019-01-22 03:38:26
    Ждүүдсэн гишүүдийн хулгайг хулгай биш гэх юм бол өөр юуг хулгай гэх юм бэ. Хулгайчыг хамгаалсан ерөнхийлөгчийг хулгайч гэхгүй юм бол хэнийг хулгайч гэх юм бэ....
  • Zochin 2019-01-22 03:24:22
    Demjij baina
  • Дорнод Хөлөнбуйр 2019-01-22 02:55:02
    ЖДҮ бага мөнгө биш 76 тэр бум, Эрдэнэтийн 49 % ,Цагаан суваргын 34 %, Самурай, Чингэс бонд, Хөгжлийн банк г.м хэдэн тэр бум бэ. Хэлж өнөх хүн Монголд бн уу
    • Хайяаа 2019-01-22 06:35:54
      Ж.Эрдэнэбатын мэргэжлийн засгийн газрын 806 тэрбумын концесс их мөнгө үү бага мөнгө үү?