УИХ-ын даргыг ямар үндэслэлээр чөлөөлөх вэ, гишүүдээ
УИХ-ын даргыг чөлөөлөхтэй холбогдсон ганцхан өгүүлбэр бүхий хуулийн төсөл өнгөрсөн долоо хоногт батлагдсан. Хуулийн төсөл энэ сарын 25-аас эхлэн мөрдөгдөнө. Өмнө нь хуулийн дагуу УИХ-ын даргыг таван үндэслэл бүхий заалтаар чөлөөлдөг байсан бол энэ удаад нэмэлт зургаа дахь заалтыг оруулсан. Зургаа дахь заалт хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төслийг өргөн барих тодорхой болоод буй. Энэ тухай УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төсөл өргөн барина. Иймээс УИХ-ын гишүүдийн гарын үсэг цуглуулах ажлыг зохион байгуулна” гэдгийг мэдэгдсэн юм.

Ийнхүү УИХ-ын даргыг гишүүдийн олонхын саналаар чөлөөлөх хуулийн орчинг тэд бүрдүүлж чадлаа. Харин одоо УИХ-ын даргыг чөлөөлөх тухай тогтоолын төсөлд түүнийг ямар үндэслэлээр огцруулах вэ, гэдэг нь тодорхой бус байна. Мэдээж УИХ-ын даргыг чөлөөлөхөд ямар нэгэн үндэслэл байх ёстой. Үндэслэл биш юм гэхэд шалтгаан хэрэгтэй болно. Ажлаа удаа дараа тасалсан, хуралдаан удирдаж чадаагүй, хууль зөрчсөн, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн  гэх мэт шалтаг шалтгаан, үндэслэл хэрэгтэй. Гэвч одоогоор УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах ямар нэг шалтгаан алга байна. Иймээс ч  тодорхойгүй шалтгаанаар УИХ-ын даргыг чөлөөлөх тогтоолын төсөлд гарын үсэг зурахаас гишүүд татгалзаж байгаа сурагтай.

Иймээс арга ядсан нэр бүхий гишүүд "Таалагдахгүй байна" гэдэг шалтгаанаар л УИХ-ын даргыг чөлөөлөхөөр тогтоолын төслөө боловсруулж байгаа тухай эх сурвалжууд хэлж байна.  Бас нэг анхаарал татаж байгаа зүйл нь УИХ-ын даргыг чөлөөлөхтэй холбоотой Дэгийн тухай хуулийг хэлэлцэж байхад Д.Лүндээжанцан гишүүний хэлсэн үг байна. Тэрбээр "Энэ хууль Үндсэн хуулийн цэц дээр маргаан үүсвэл би очихгүй гэдгийг хэлье" гэж мэдэгдсэн нь энэ хууль цэц дээр очоод унах магадлал өндөр гэдгийг харуулж байна. Үүнийг буруу жишиг хэмээн үзэх хуульчид ч олон байна. Нэг үгээр ямар нэг үндэслэлгүйгээр УИХ-ын даргыг өнөөдөр хүчээр буулгалаа гэхэд маргааш Ерөнхий сайд аа, нөгөөдөр Ерөнхийлөгчөө ч ингэж огцруулах эхлэл тавигдаж байгааг үгүйсгэх аргагүй юм.  

Эцэст нь  М.Энхболд л буучихвал нар мандана, улс орон цэцэглэн хөгжинө, бүх муу муухай бүхэн арилна гэж итгүүлсэн олон түмэндээ ам асуулгах өдөр поп гишүүдэд удахгүй ирэх биз ээ.
П.АНИР 
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-01-23 02:30:08
    Үндэслэл нь хэт олон болчихоод алийг нь сонгохоо мэдэхгүй байгаа бол хэлээд өгье: ӨӨРТ ТААЛАГДАХГҮЙ ЗҮЙЛЭЭ ОЛОН САРААР ГАЦААДАГ БАРИМТЫГ НЬ БИЧЧИХ
  • Зочин 2019-01-22 10:15:22
    6 дахь үндэслэлээ баталчихаад байна шд, эргүү малаа. Огцруулах тогтоолдоо энэ үндэслэлээ бичээд л хууль ёсны тогтоол болж байгаам за. Мэдэхгүй бол мэдэж ав.
  • иргэн 2019-01-22 08:01:50
    Монголын төрийг энэ олон жил авч явж удирдаж чадаагүй, авилгад эдэгдүүлсэн, бялдууч, луйварчдаар дүүргэсэн, гэмгүй царайлж дүмбийж сууж, ард олныг ядууруулсан
  • !!! 2019-01-22 05:13:46
    Elbegdorjoo chi ter Zagaantaigaa Achit Eht gedeg kompania haanaas ter olon ter bumiig olj bosgoson be !? Tatwar yumaa shalguulaa >?!
  • Иргэн 2019-01-22 04:33:07
    "Ми...ОВОГТ"-ыг хамгаалагчид бүгд гэмт хэрэгтнүд юм даа... "Ми...ОВОГТ"-ыг заавал зайлуулах хэрэгтэй... Ингэсэн цагт монгол урагшилна...
  • mgl 2019-01-22 04:24:22
    Yer ni UIH-d olon gemt hergten bolon sejigten bgaa ni unen sh de. Manaihaas busad orond hamgiin turuund shalguulahyostoi humuus bdg. Engiin zuilees ch ogtsordog...
  • Зочин 2019-01-22 04:12:32
    нийт гишүүдийн дийлэнх олон нь даргаа огцруулахаар хүсэлт гаргасныг УИХ хүлээж авсан гэх үндэслэл хангалттай бус уу.
  • зочин 2019-01-22 03:08:13
    За нэг эвтэйхэн юм олно доо.
  • ЗОЧИН  2019-01-22 03:01:04
    Сэтгүүлч /П.АНИР/ г.мэтүүд ингэж ббитгий буруу сүхээ ишил
  • Иргэн 2019-01-22 03:00:50
    Энэ төрийн ордоны бузарыг арилгахад цаг хугацаа хэрэгтэй...Өргөс авсан юм шиг болон гэж байхгүй...
  • Мэнгэ 2019-01-22 02:43:24
    Энхболдыг чөлөөлөх тодорхой үндэслэл баримтнотолгоо байхгүй учир хүчээр чөлөөлж таарна. Үндэслэлгүй хүчээр чөлөөлсөн тогтоол үндсэн хууль зөрчсөн хэрэг үүснэ.
  • Бат 2019-01-22 02:20:05
    Энэ одоо өөрөө зайлаад өгөөсөй
  • Undeslel  2019-01-22 02:16:06
    39 gishyynd taalagdahgui baina gedeg ni uuruu mash tom undeslel.
  • 111 2019-01-22 02:12:00
    Za Zailaa Enh60ldoo uls toroos hol bai !
  • зочин 2019-01-22 02:05:48
    МИеэ одоо яваад өгөөч ээ
  • Зочин 2019-01-22 01:56:44
    М.Энхболд огцорох хэрэгтэй буухгуй байгаа нь нэг учиртай залуу гишүүдийг дэмжиж байна
  • зочин 2019-01-22 01:46:22
    хузуугуй оюун эрдэнийг хузуугуй элбэгдоржтой ганц худагт нэг ереенд хоривол зохилтой хоер хузуугуй хун нэгийнхээ хузууг хуга мушгихгуй байлгуйдээ