Өмнөговь аймагт H1N1 вирусээр нэг хүн нас баржээ

Өмнөговь аймгийн хэмжээнд томуу, томуу төст өвчлөл газар авчээ. Тодруулбал, тус сумын БОЭТ-д хэвтэн эмчлүүлж байгаа эмчлүүлэгчдээс H1N1-ийн халдвараар нэг хүн нас барсан тохиолдол гарсан байна. Мөн хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн хоёр нь маш хүнд, долоон хүүхэд хүнд байгаа бөгөөд өвчлөл даамжирч хатгалгаа, менингит, H1N1 вирусын халдвар авч байгааг эрүүл мэндийн байгууллагаас мэдээллээ.



Хэвтэн эмчлүүлэгчдээс ХӨСҮТ-д 18 сорьц шинжилгээнд явуулснаас 10 хүний сорьц шинжилгээгээр томуугийн H1N1 вирус илэрсэн байна. Тиймээс тус аймгийн Онцгой комисс хуралдаж, аймгийн хэмжээнд олон нийтийн арга хэмжээг зохион байгуулахыг хориглосон шийдвэрийг гаргажээ. Мөн хурлаар эмнэлэгийн байгууллагад хэрэгцээтэй эм, тариа, багаж тоног төхөөрөмж, хүний нөөц, эмнэлгийн ажилчдын илүү цагийн ажлын хөлс мөнгийг аймгийн Засаг даргын нөөцөөс шийдвэрлэхээр болов.

Х.Хулан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2019-01-22 03:20:45
    би арван шөнө ханиалгаад унтсангүй сүүлдээ бүүр цээжээр хатгуулж ирээд ханиалгаад байгаа ямар ч эм тус болсонгүй өрхийн эмчид хандсан ч үр дүн өгсөн гүй яах вэ...
    103.194.176.117
    Мэдэгдсэн Хариулах